"Таван Толгой" цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэв

Эрчим хүч

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Таван Толгой” цахилгаан станцын төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцсэн байна. Улмаар гэрээний төслийн зарим зүйл, заалтыг тодотгон хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахад бэлтгэхийг холбогдох албаныханд Ерөнхий сайд даалгажээ. Гэрээний хүрээнд татварын орчинг тогтворжуулах, усан хангамж зэрэг төсөлд шаардлагатай заалтуудыг тусгаж өгсөн байна. Төслийн хөрөнгө оруулагчаар Японы “Marubeni” корпораци шалгараад байгаа юм. Төсөлд нийт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаас 30 хувийг “Marubeni” корпораци өөрийн хөрөнгөөс, 70 хувийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас зээлийн санхүүжилтээр босгохоор төлөвлөсөн байна. "Таван Толгой"-ийн цахилгаан станц 450 МВт-ын хүчин чадалтай байх бол бүтээн байгуулалт нь 4-5 жилийн хугацаанд, хоёр үе шаттай үргэлжлэхээр төлөвлөсөн бөгөөд үндсэн худалдан авагч нь "Оюу Толгой" компани байх юм. Өөрөөр хэлбэл БНХАУ-аас эрчим хүч импортлох шаардлагагүй болно. Өнгөрсөн онд "Оюу Толгой"-ийн хувь нийлүүлэгчид далд уурхайг эхлүүлэх болсонтой холбоотойгоор цахилгаан станцын төсөлд баталгаа гаргаж өгч, төсөл хэрэгжих боломжийг бүрдүүлсэн юм.


САНАЛ БОЛГОХ