Органик хүнсний тухай хууль батлагдсан ч олон улсын түвшний гэрчилгээ гаргах агентлаг хэрэгтэй гэв

ASEM11

УИХ-аас энэ онд Органик хүнсний тухай хуулийг баталж, ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Хэдий тийм боловч компаниудын бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд баталгаажуулах субъект Монгол Улсад байхгүй байна гэж "ASEM"-ийн "Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт"-ын үеэр оролцогчид дүгнэсэн юм. Дотоодод үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнийг МҮХАҮТ-аас "Органик" гэсэн шошгоор баталгаажуулж байна. Бүтээгдэхүүнийг экспортод гаргахын тулд олон улсын баталгаажуулагч байгууллагаар шалгуулан шошго авах эсвэл дотоодын найдвартай байгууллагаар баталгаажуулах, Төрөөс ангид институтийг үүсгэх шаардлагатай гэж "Монгол Улсын стандартчлалын системийг шинэчлэх тухай" Европын холбооны төслийн удирдагч мэдэгджээ. Ази болон Европын 17 улсын Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан Төрийн болон Төрийн бус байгууллагын төлөөлөл энэ удаагийн уулзалтад оролцож байгаа юм. Гурван өдөр үргэлжлэх энэхүү уулзалтаар дэлхийн хүнсний хангамжийн баталгаагүй байдлыг хэрхэн шийдвэрлэх, урт хугацааны туршид хүнсний аюулгүй байдлын түвшинг тодорхой байлгах, арга хэмжээ авах зэргийг түлхүү хэлэлцэх ажээ.

САНАЛ БОЛГОХ