Ши Жиньпин Серб улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд худалдаа, дэд бүтцийн салбарт гэрээ байгуулав

Худалдаа

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Серб улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд худалдаа, дэд бүтцийн салбарт 21 гэрээ байгуулж, стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. БНХАУ-ын Төрийн тэргүүн "Төв болон Зүүн Европын орнуудтай харилцаагаа сайжруулах сонирхолтой байна" гэдгээ айлчлалынхаа үеэр онцоллоо. Мөн тэрбээр “БНХАУ-ын ард түмэн энх тайван, тогтвортой, хоёр талдаа харилцан ашигтай хөгжлийн замыг сонгон алхдаг. БНХАУ “Нэг бүслүүр, нэг зам” санаачилгын хүрээнд 60 оронтой харилцаагаа бэхжүүлж байна. Тухайлбал Төв болон Зүүн Европын Серб зэрэг стратегийн ач холбогдол бүхий байршилтай орнуудыг онцлон үзэж байгаа юм. Энэхүү харилцаа нь ирээдүйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн онцолсон байна. Серб улсад хийсэн айлчлалынхаа дараа БНХАУ-ын Төрийн тэргүүн Польш улсыг зорьжээ. Түүний Польш улсад хийх айлчлалын үеэр гадаад худалдааг эрчимжүүлэх асуудлаар зөвлөлдөж нисэх тээвэр, шинжлэх ухаан, боловсролын салбарт хэлэлцээр байгуулах хүлээлттэй байгаа аж. БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин айлчлалынхаа төгсгөлд Узбекстан улсад зочилно.

САНАЛ БОЛГОХ