Улаан-Үд-Улаанбаатар-Тяньжины транзит тээврийн талаарх хэлэлцээрт гарын үсэг зурна

Тээвэр

Улаан-Үд-Улаанбаатар-Тяньжин чиглэлийн тразит автотээврийг наймдугаар сараас эхлүүлэх гэж байна. Энэ хүрээнд зургадугаар сарын 23-24-ний өдөрТашкент хотноо болох ОХУ-Монгол-БНХАУ-ын гурван талт транзит тээврийн талаарх хэлэлцээрт гарын үсэг зурахаар болсныг салбарын сайд мэдээллээ.

Одоогоор 10 гаруй компани транзит тээвэрт хамрагдахаар холбогдох яаманд саналаа ирүүлсэн байна. Хэлэлцээрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагаан байшинтын боомтоор ОХУ-аас орж ирсэн тээврийн хэрэгсэл Ховд аймгийн Ярантын боомтоор гарч, улмаар БНХАУ-ын Шинжаан Уйгар руу гарах коридор үүсгэх боломжтой талаар мэдээлж байна. Харин Тяньжин хотоос ачсан ачаа Эрээнд ирээд Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгээр дайрч Улаан-Үд хүрэх юм байна. Монгол Улс болон ОХУ Олон улсын тээврийн конвенцид нэгдээд байгаа бол БНХАУ-ын хувьд энэхүү конвенцид нэгдэхээр хүлээгдэж байгаа юм. Уг конвенц нь хил гаалиараа түргэн, шуурхай нэвтрүүлэх суурь болдог байна.

Одоогоор гурван улсын яамд зургадугаар сарын 30-ны дотор өөрийн орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх маршрут, хөтөлбөрийг боловсруулах бол туршилтын тээврийн явцад газар орон, замын нөхцөл байдал, үйлчилгээний газар, автомашины засвар, бензин шатахуун түгээх газрын байршил зэргийг нэг бүрчлэн тогтоохоор болжээ.

САНАЛ БОЛГОХ