Такехико Накао: 50 дахь удаагийн уулзалтад АНУ оролцоогүйд сэтгэл дундуур байна

Мэдээ

Азийн Хөгжлийн банкны 50 дахь удаагийн уулзалт Японы Ёкохома хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уулзалтын хаалтын үеэр Азийн Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао энэ жилийн үйл ажиллагаанд АНУ оролцоогүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Хэдий тийм боловч АНУ оролцоогоо нэмэгдүүлнэ гэж найдаж байгаагаа тэрбээр мэдэгдсэн байна. Азийн Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао “АНУ Азийн Хөгжлийн банк болон бусад олон талт хөгжлийн банкнуудаар дамжуулан Ази, Номхон далайн бүсэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Азийн Хөгжлийн банканд Японтой ижил саналын эрх бүхий томоохон хувь нийлүүлэгч тал гүйцэтгэх удирдлагаа томилоогүй байгаа нь тийм ч сайн хэрэг биш. Тиймээс АНУ тун удахгүй өөрсдийн төлөөллөө томилно гэдэгт мөн итгэлтэй байна” гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Азийн Хөгжлийн банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн банканд ажиллах төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг томилсон байна. Гэхдээ энэхүү албанд түр томилогдсон Эли Миллер Азийн Хөгжлийн банкны энэ жилийн уулзалтад оролцоогүй юм.



САНАЛ БОЛГОХ