Алишер Усманов Стэн Кронкед “Arsenal”-ийн хувьцааг худалдан авах санал тавив

Спорт

ОХУ-ын үүрэн холбооны "Megafon" компанийг удирддаг тэрбумтан Алишер Усманов Английн “Arsenal” клубийн хувьцааны дийлэнхийг эзэмшдэг Стэн Кронкед тус клубийн хувьцааг худалдан авах 1.3 тэрбум ам.долларын санал тавьсан байна. АНУ-ын бизнес эрхлэгч Стэн Кронкегийн хувьд “Arsenal” клубийн 67 орчим хувийг эзэмшдэг. Хэдий тийм боловч энэ асуудалд одоогоор албан ёсны хариу өгөөгүй байгаа юм.

Тэрбээр энэхүү саналыг тавихаас өмнө тус клубийн хувьцааг хэн нэгэнд худалдах бодолгүй байгаагаа илэрхийлж байсан гэж “Financial Times” мэдээлжээ. Ийнхүү ОХУ-ын тэрбумтан Алишер Усманов клубийн хувьцааг худалдан авах санал тавьсны дүнд "Arsenal"-ийн зах зээлийн үнэлгээ хоёр тэрбум фунт стерлингт хүрсэн байна.




САНАЛ БОЛГОХ