2016 онд Японд шинээр төрсөн хүүхдийн тоо анх удаа нэг саяд хүрсэнгүй

Мэдээ

Японд шинээр төрсөн хүүхдийн тоо XIX зуунаас хойших буюу түүхэн доод хэмжээнд хүрч буурсан байна. 2016 онд Япон улсын хэмжээнд 976 мянга 979 хүүхэд төрсөн нь энэхүү үзүүлэлт анх удаа нэг саяд хүрээгүй дүн болоод байгаа юм. Мөн тус улсад нэг эмэгтэйд ногдох төрөлтийн хувь 1.44 байна. Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэхүү үзүүлэлтийг 1.8 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаагаа мэдэгджээ. Ийнхүү төрөлт багасаж, хүн амын насжилт нэмэгдсэнээр Японд ажиллах хүчний тоо буурч, улмаар хөдөлмөрийн зах зээлд томоохон дарамт болно гэж салбарын судлаачид мэдэгдлээ. Мөн энэ нь хөдөлмөрийн хөлс нэмэгдэх нэг томоохон шалтгаан болж байгаа юм.

Хүн амын өсөлт буурах явдал цаашид ч тодорхой хугацаанд үргэлжилнэ гэж "Meiji Yasuda" амьдралын даатгалын компани үзэж байна. Иймээс Японы Засгийн газар нийгмийн халамжид чиглэсэн төсвийн бодлогодоо анхаарах ёстой гэж судлаачид мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ