Өрсөлдөөний тухай хуульд тусгайлсан зохицуулалт дутагдаж байна гэв

Мэдээ

Өрсөлдөөний тухай хуулииг зөрчсөн тохиолдолд 10 сая төгрөгөөр торгох хуулийн заалт үйлчилж байгаа талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар мэдээлж байна. Харин аж ахуйн нэгжүүд хуйвалдаж бизнесийн салбараас өрсөлдөгчөө шахсан тохиолдолд жилийн орлогоос хамайарч торгуулийн дүнг тогтоодог байна. Гэвч хуулийн заалтад байгууллагын үйл ажиллагааны тусгайлсан зохицуулалт дутагдаж байгааг тус газрын удирдлагууд онцолсон юм. Тиймээс шинээр боловсруулах хуулийн төсөлд санал авч эхэлжээ. Харин Японд өрсөлдөөний хууль зөрчсөн тохиолдолд албан байгууллага 100 тэрбум иениэр торгуулдаг гэж Японы Өрсөлдөөний агентлагийн төлөөлөгч мэдээлсэн.



САНАЛ БОЛГОХ