"Mobile World Congress" технологийн салбарын ирээдүйг тодорхойлно

Мэдээ

Жил бүрийн технологийн салбарын өнгийг тодорхойлдог "Mobile World Congress" Шанхай хотод эхэллээ. Энэ удаагийн арга хэмжээ нь долоодугаар сарын нэгний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 65 мянга орчим хувь хүн, 650 гаруй  компани оролцож байгаа нь өнгөрсөн оныхоос давсан үзүүлэлт болж байна. Үзэсгэлэнгийн үеэр хамгийн сүүлийн үеийн гар утасны шийдэл, ухаалаг гар утас болон бусад төхөөрөмжүүдийг танилцуулдаг. Мөн дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч компанийн захирлууд салбарын цаашдын чиг хандлага, ирээдүйн талаар илтгэл тавьдаг байна.

Тухайлбал, БНХАУ-ын харилцаа холбооны "Huawei Technologies" компани "Huawei Honor 9" хэмээх шинэ загварын гар утсаа дээрх арга хэмжээний үеэр танилцуулжээ. Шинээр танилцуулсан энэхүү ухаалаг гар утас нь 5.15 инчийн дэлгэцтэй, full hd видео бичлэг хийх боломжтойгоос гадна Huawei Kirin 960, octa-core процессортой.

Үүнээс гадна гэрэлгүй, харанхуй орчинд өндөр чанартай зураг дарах, бичлэг хийх боломжийг хэрэглэгчдэд санал болгож байгаагаараа онцлог юм. Учир нь "Huawei" брэнд энэ загвараа "Light Catcher" гэсэн уриатайгаар танилцуулсан байна."Honor 9" загварыг долоодугаар сарын эхээр ХБНГУ, Франц, Испани, Итали зэрэг Европын орнуудад 499.99 еврогоор, Их Британид 379.99 фунт стерлингээр борлуулах ажээ.




САНАЛ БОЛГОХ