“Annabelle: Creation” нээлтээ хийсэн долоо хоногтоо 35 сая ам.долларын орлого оллоо

Мэдээ

"Warner Bros"-ийн бүтээл “Annabelle: Creation” кино нээлтийн долоо хоногтоо 35 сая ам.долларын орлого олсон байна. “The Conjuring” киноны өмнөх үйл явдлыг өгүүлэх тус кино ийнхүү ижил хугацаанд нээлтээ хийсэн “The Nut Job 2” болон “Glass Castle”-ийг ардаа орхиж “Box Office”-ийг тэргүүлж чаджээ. "Time Warner" компани энэ зун чамгүй амжилт олсон гурван ч киног танилцуулаад амжлаа. Одоо "Box Office"-ийн жагсаалтад II байранд бичигдэж байгаа “Dunkirk" болон АНУ-д зургадугаар сард нээлтээ хийсэн “Wonder Woman” кинонууд "Warner Bros"-ийн бүтээл юм. 2014 онд үзэгчдийн хүртээл болж байсан “Annabelle" киноны эхний анги нь нээлтээ хийсэн долоон хоногтоо 37.1 сая ам.доллар харин нийт 260 сая ам.долларын орлого олж байсан. Үүнтэй харьцуулахад “Annabelle: Creation” киноны орлого муу байх таамгийг "Boxoffice Pro" вэб сайт танилцуулжээ.



САНАЛ БОЛГОХ