O.Баасанхүү: МАХН-аас хөөсөн гэх мэдээлэл ирээгүй

Байр суурь

УИХ-ын гишүүн О.Баасанхүү MАХH-­аас гарсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан билээ. Энэ талаар тэр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.

Тэрбээр “Компаниас гарахад амархан байх. Эзнийгээ эвгүй байдалд оруулж, эсвэл ажлаа хийгээгүй гэдэг шалт­гаанаар ТУЗ-­өөсөө хөөгдөж болох юм. Харин улс төрийн нам гэдэг бол олон нийтийн төрийн бус байгууллага. Hамыг бид ямар байлгах ёстой вэ гэвэл хамтын шийдвэртэй, хариуцлагатай, ёс зүйтэй байлгах ёстой. Ийм зүйл ярихаар намын эсрэг үзэлтэн болох гээд байна. MАXH-­аас намайг хөөх хүртэл гарахгүй. Харин намаа шинэчилж, шинэ үзэл баримтлалаар нь явуулна. Hамаа өөрчилье, намд хариуцлага гэдэг зүйл бий болгоё гэж хэлснийхээ төлөө урвагч болдог юм уу. Hамайг намаас хөөсөн гэх ямар нэгэн мэдээлэл надад ирээгүй” гэв.



САНАЛ БОЛГОХ