Цахилгааны төлбөрөө шалгуулаарай

Эрчим хүч


Цахилгааны төлбөр нь тухайн өрхийн хэрэглээтэй тохирч байгаа, эсэхэд зарим иргэд эргэлздэг. Ийм тохиолдолд цахилгааны хэрэглээ, төлбөрийн зөрүүг олох цөөнгүй арга бий. Тухайлбал, нийслэлийн цахилгаан хэрэглэгчдийн онлайн бүртгэл бүхий mytog. mn сайтад хандаж, цахилгаан хэрэгслийнхээ мэдээллийг оруулж, сарын төлбөрөө ойролцоогоор тооцох боломжтой. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн лавлах утас 7004-7004-т хандаж, мэргэжилтнээр шалгуулж болно. Төлбөрийн бичилт хэрэглээнээс зөрж буй эсэхийг шалгуулахад үнэ төлбөргүй. Харин гэр хорооллын өрхүүдийн шугамаас өөр айл хэрэглэж буйг шалгуулахад 5000 төгрөгийн хураамж авдаг юм байна. Мөн хэрэглэгчийн долоон оронтой кодоо 137004 дугаарт илгээж төлбөрийн үлдэгдлээ шалгах боломжтой.


САНАЛ БОЛГОХ