Шил арчигч ажилд авна

Авто зах зээл


Өнөө үед ямар ч бүтцийн шил арчигчийг "ажилд авч" болно. Үүнд каркастай, каркасгүй, бүрхүүлтэй, бүрхүүлгүй, холимог гээд явж өгнө шүү дээ. Хийдэг ажил нь хүнд тул жил болоод солихгүй бол ядарч цуцдаг. Хажууд нь цовоо сэргэлэн шажигнасан шинэковууд ажлыг маналзуулж гарна. Харин шинээр гарч ирэх шил арчигчид өчигдөрхөн л орчин үеийн гэгдэж байсан технологийг газар дор ортол нь муулж, бараг ийм юм хэрэглээд яаж өдий зэрэгтээ явааг нь гайхан шогширно. Тэгэхээр чухам ямар шил арчигчийг ажилд авбал зохих вэ? Хүн бүрийн шуураад байгаа холимог нь дээр үү эсвэл цаг үеийн сорилыг давсан кар- касгүй юу? Bosch уу, Denso юу? Үнэтэйг үү, хямдыг уу? Энэ бүхэнд хариулт авахын тулд бид ажил горилогчдын анкетыг цуглуулж, мэргэжлийн ур чадварын шалгалт авахаар шийдлээ. Гэхдээ сорилын дөрвөн сар нь бодит амьдрал дээрх нэг жил ашигласантай дүйцэх тул бид энэ хугацааны дагуу туршилтаа хийсэн юм.


САНАЛ БОЛГОХ