"Irma" хар салхи Карибын арлууд болон Флоридаг чиглэж байна

Мэдээ

300 км цагийн хурдтай "Irma" нэртэй хар салхи Карибын арлууд болон АНУ-ын Флоридаг чиглэн ирж байна. Ийнхүү салхины хурд асар их нэмэгдэж, тавдугаар категорид орсноор “Irma”-ийг Атлантын далайд үүссэн хамгийн хүчтэй хар салхи гэж эрдэмтэд тодорхойлжээ. "Barclays"-ийн тооцоогоор “Irma” хар салхины даатгалаар нөхөн төлөх боломжтой хохирлын хэмжээ 125-130 тэрбум ам.долларт хүрч болзошгүй байна. Үүн дээр даатгалд хамрагдаагүй хохирлын хэмжээг нэмбэл 200 тэрбум ам.долларт ч хүрэх тооцоотой байгаа юм. Ийнхүү хүчтэй хар салхи ирж байгаа гэсэн мэдээлэл нь даатгал ба аяллын компаниудын хувьцаанд сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлжээ. Сүүлийн арилжаагаар "S&P 500"-д бүртгэлтэй даатгалын салбарын индекс уналтаараа тэргүүлсэн байна.

Үүнээс гадна Флорида муж дэлхийд жүржийн шүүсний экспортоороо хоёрдугаарт бичигддэг бөгөөд “Irma” салхины улмаас жүржийн шүүсний нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй байгаа аж. Ийнхүү жүржийн шүүсний 11 дүгээр сарын фьючерс ханш 6.2 хувиар огцом нэмэгдсэн байна. Түүнчлэн Флоридагийн зүүн хэсэгт иргэд хүнсний дэлгүүрүүдийн гадна урт дараалал үүсгэж, хоол, хүнс нөөцөлж эхэлжээ. Энэ нь хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосрох шалтгаан болж байна.





САНАЛ БОЛГОХ