Тархины ажиллагаа сайжруулах арга нээлээ

Амьдралын хэв маяг


Финландын аалто болон хель синкийн их сургуулийн хэсэг эрдэмтэн тархины угт гаднаас нь богино соронзон долгионоор төөнөх замаар тархины ажиллагааг сайжруулж болохыг анх нээлээ гэж Cerebral Cortex сэтгүүлд мэдээлжээ. Туршилтын явцад богино соронзон импульсээр нейроныг өдөөх замаар тархины мета танихуйн үйл явцад нөлөөлсөн байна. Үүний үр дүнд зарим хүний хүрэлцэхүйн ой тогтоолт сайжирчээ. мета танихуй гэдэг нь хүмүүс танихуйн үйл явцаа ажиглаж, хянах чадварыг хэлдэг. Үүнд янз бүрийн ой тогтоолт, анхаарал, сэтгэл хөдлөл, шийдвэр гаргалт зэрэг багтдаг байна.


САНАЛ БОЛГОХ