Цонхны “асаргаа”

Зөвлөгөө


Орон сууц, байшингийн цонхны завсраар агаар нэвтрэхгүй байх нь дулааны зардлын 14 хувийг хэмнэдэг. Цонхоо дулаалахын өмнө сайтар угааж, спирт, эсвэл ацетоноор арчиж хатаана. Ингэснээр дулаалга удаан тогтдог. Мөн өдрийн 2-3 цагт буюу хамгийн дулаан үед хийгээрэй. Цонхны хүрээ, ханын хоорондох зайгаар агаар нэвтрэхгүй болгоход шахдаг силикон үр дүнтэй. Зай, завсруудыг даавуу болон бусад материалаар бөглөсний дараа силиконоо шахна.

Уг нь цонхны шил гурван давхар байх стандарттай. Гэвч манайд ихэнхдээ цонхоо хоёр давхар шилээр хийдэг. Тиймээс шилэндээ хальс наах шаардлагатай. Зарим нь зориулалтын хальсны оронд хүнсний гялгар уут, бууралтгүй тень наах нь ч бий. Мэдээж, зориулалтын хальс хамгийн үр дүнтэй нь. Цэвэрлэсэн шилэн дээр хальсыг наасны дараа халуун сэнсээр үлээлгэх хэрэгтэй. Ингэж дулаалах нь өртөг багатай бөгөөд өрөөний дулааныг 2-5 хэмээр нэмдэг аж. Дундаж хэмийг гурваар нэмэхэд ноосон цамц өмссөнтэй адил мэдрэгддэг байна.


САНАЛ БОЛГОХ