АНУ автомат жолоодлоготой автомашины ашиглалт болон туршилтыг эрчимжүүлнэ

Мэдээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт хуралдаж автомат жолоодлоготой автомашины ашиглалт болон туршилтыг эрчимжүүлэхээр болжээ. Энэ алхмыг хийснээр инноваци цэцэглэн хөгжих боломжийг нээнэ гэж Төлөөлөгчдийн танхим үзэж байгаа юм. Төлөөлөгчдийн танхимын баталсан хуулийн төслийн дагуу үйлдвэрлэгчид автомат жолоодлоготой автомашин хөгжүүлж буй эхний жилдээ аюулгүй байдлын стандартыг мөрдөх үүргээс чөлөөлөгдөнө. Ингэснээр гурван жилийн дотор жолоочгүй 100 мянган тээврийн хэрэгсэл ашиглах боломжтой гэж үзэж байна. Хуулийн төслийг Сенат хэлэлцэн батлах шаардлагатай юм.

АНУ-ын Зам тээврийн аюулгүй байдлын албаны тооцооллоор автозамын ослоос үүдэн жилд дунджаар 836 тэрбум ам.долларын хохирол учирдаг байна. Харин эдгээр ослын 94 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдгийг тогтоожээ.



САНАЛ БОЛГОХ