Юанийн ханшийг 0.36 хувиар чангаруулав

Валют


БНХАУ-ын төв банк ам.доллартай харьцах юанийн ханшийг 0.36 хувиар чангаруулж, 6.5032 нэгжид тогтоолоо. Пүрэв гарагийн хаалтын арилжаагаар юанийн ханш 16 сарын хугацаанд анх удаа 6.5 нэгжээс доошилсон байна. Юанийн ханш БНХАУ-ын зах зээлд 0.55 хувиар чангарч, 6.4908 нэгжид хүрээд байсан юм. Харин баасан гарагийн нээлтийн арилжаагаар олон улсын валютын зах зээлд юанийн ханш 0.14 хувиар суларч, 6.4956 нэгжид хүрчээ. БНХАУ- ын валютын ханш өнгөрсөн сард гурав орчим хувиар чангарсан нь Азид тэргүүлэх үзүүлэлт болсон. Тус улсын төв банк ам.доллартай харьцах юанийн ханшийн өөрчлөлтийг хоёр хувьд барих бодлого баримталж байна. Энэ нь тус улсын бодлого тодорхойлогчид аравдугаар сарын 18-нд болох Коммунист намын бага хурлаас өмнө валютын ханшид анхаарч буйг илтгэж байна.


САНАЛ БОЛГОХ