АНУ-ын зах зээлд "Bitcoin"-ийн ханш буурав

Мэдээ

БНХАУ-ын холбогдох албанаас дижитал валютын арилжааг зогсооно гэсэн мэдээллийн дараа АНУ-ын зах зээлд "Bitcoin"-ийн ханш 7.3 хувиар буурчээ. Мөн БНХАУ-ын цахим валютын "Huobi" платформ дээр "Bitcoin"-ийн ханш 18 хувь хүртэл огцом унасан байна. Ийнхүү БНХАУ-ын санхүүгийн эрсдэлээс сэргийлэх байгууллагаас цахим валютын арилжааг зогсоох шийдвэр гаргасан ч энэ нь хэрхэн хэрэгжиж байгаа нь тодорхой бус байгаа юм. Учир нь "Huobi" болон "Okcoin" зэрэг платформуудад үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэл ирээгүй гэдгийг мэдээллээ.

БНХАУ-ын Төв банкнаас шинээр цахим валют гаргаж бизнесээ санхүүжүүлж буй үйл ажиллагаанд мөрдөн шалгалт хийж дууссанаа мэдэгдсэн байна. Ийнхүү ийм байдлаар хөрөнгө босгож буй компаниудад хариуцлага тооцоох юм. Мөн цахим валют гаргах замаар хөрөнгө босгосон компаниуд хөрөнгө оруулагчдадаа нөхөн төлбөр олгох ёстойг тус улсын Төв банк мэдээллээ.




САНАЛ БОЛГОХ