Жейми Даймон: "Bitcoin" бол луйвар

Мэдээ

"JPMorgan"-ийн Гүйцэтгэх захирал Жейми Даймон "Bitcoin"-ийг луйвар гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр "Bitcoin"-ийн арилжаа  хийсэн ямар ч ажилтнаа тэр дор нь ажлаас хална гэдгээ анхааруулсан юм. Жейми Даймон "Bitcoin"-ийг эсэргүүцэж байгаа хоёр шалтгаанаа тайлбарлажээ. Үүнд, нэгдүгээрт энэ нь дүрэм журмын эсрэг үйлдэл. Мөн "Bitcoin"-ийг луйвар гэдгийг мэдсээр байж арилжаанд оролцож байгаа хүмүүсийг "тэнэг" гэж үзэж байгаагаа Жейми Даймон онцолсон юм.

Түүнчлэн "Bitcoin"-ийг удахгүй дампуурна, ямар ч байсан сайнаар төгсөхгүй гэж тэрбээр мэдэгдсэн байна. Үүнээс өмнө БНХАУ-ын холбогдох албаныхан "Bitcoin"-ийн арилжааг хориглож, цахим валют ашиглан хөрөнгө босгосон компаниудад арга хэмжээ авахаа мэдэгдлээ.




САНАЛ БОЛГОХ