Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад нягт хамтран ажиллахаар тохиролцов

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын 16 дугаар хуралдаан Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж байна. Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтад оролцохоор БНХАУ, ОХУ, Казакстан, Киргиз, Тажикстан улсын Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байгаа юм. Төрийн тэргүүн нар худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, тээвэр, соёлын салбарт хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх юм. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт амжилттай боллоо. Энэ удаагийн уулзалтаар талууд гурван улсын худалдаа-эдийн засаг, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, хил орчмын хамтын ажиллагааг дүгнэж, дээрх салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов. Уулзалтын үеэр Монгол-ОХУ-БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь гурван талын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад чиглэсэн чухал арга хэмжээ боллоо. Гурван улсын Төрийн тэргүүн нар Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах механизмыг байгуулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцсон нь ихээхэн ач холбогдолтой байв. ҮҮнээс гадна Монгол Улсын Хөгжлийн банкыг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Банк хоорондын консорциумын албан ёсны түншээр сонгох шийдвэр пүрэв гарагт гарсан байна. 2005 онд анх байгуулагдсан ШХАБ-ын Банк хоорондын консорциумын гол зорилго нь гишүүн орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.


САНАЛ БОЛГОХ