Даатгалын компаниуд 85.5 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлээд байна

Мэдээ

Даатгалын компаниуд 2017 оны II улиралд 85.5 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлсэн байна. Тайлант улирлын хураамжийн орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Даатгалын хураамжийн орлогын 71.2 хувь нь даатгалын дөрвөн хэлбэрээс бүрдсэн байна. Үүнд Хөрөнгийн даатгал, Жолоочийн хариуцлагын албан журмын, Авто тээврийн хэрэгслийн болон Гэнэтийн ослын даатгалын хураамж хамгийн их хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй ердийн даатгалын 15 компанийн хувьд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамж тогтмол өсөлттэй байгаа аж. Ийнхүү тайлант хугацаанд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас 18.4 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 тэрбум төгрөгөөр өссөн дүн болсон байна.

Харин II улиралд 17.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалын компаниуд компаниуд олгожээ. Салбарын хэмжээнд нөхөн төлбөрийн хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.



САНАЛ БОЛГОХ