7361

"IT" кино 60 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ

Кино

"Warner Bros Pictures"-ийн "New Line Cinema"-ийн бүтээл "IT" аймшгийн төрлийн кино орлогоороо Хойд Америкийн зах зээлийг дахин тэргүүллээ. Томоохон цар хүрээнд нээлтээ хийж байсан тус кино өнгөрсөн долоо хоногт АНУ, Канадын кино театруудаас 60 сая ам.долларын орлого олсон байна. "IT" киног аймшгийн төрлийн бүтээл туурвигч, алдарт зохиолч Стивен Кингийн 1986 онд гаргасан зохиолоос сэдэвлэн бүтээжээ. “Comscore”-ийн мэдээлснээр 35 сая гаруй ам.доллараар бүтсэн "IT" кино олон улсаас 371 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь бусад эрэлттэй байгаа, ялангуяа шинээр нээлтээ хийсэн кинонуудаас өндөр үзүүлэлт болжээ.

Өнгөрсөн долоо хоногт "Lionsgate"-ийн "American Assassin" тулаант, триллер кино, "Paramount"-ийн "Mother!" аймшгийн төрлийн кино нээлтээ хийсэн юм. "American Assassin" кино 14.8 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг удаалж, "Mother!" кино7.5 сая ам.долларын орлогоор гуравдугаарт бичигдэв.




САНАЛ БОЛГОХ