Ургац хураалтын явц 82 хувьтай байна

Мэдээ

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс энэ онд 10 мянган тонн улаанбуудай импортоор авна гэсэн зөвлөмж гаргасан ч ургац алдсантай холбогдуулж энэ тоо 20 дахин өсөхөөр байна. Учир нь ОХУ-аас 200 мянган тонн улаанбуудай авахаар болоод байгаа юм. Улсын хэмжээнд ургац хураалт дуусахад 12 хоног үлдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ургац хураалтын явц 82 хувьтай байна.

Үүнээс гадна Монгол Улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан ч энэ онд 800 мянгаас нэг сая тонн өвс бэлтгэх тооцоо гарчээ. Харин өнөөдрийн байдлаар малчид 471 мянган тонн өвс бэлтгээд байна. Энэ нь тооцоолсон өвс, тэжээлийн 31.7 хувьтай тэнцэж байгаа юм.

Мөн гурилын дотоодын хэрэглээг хангах 200 мянган тонн улаанбуудайг импортолбол нэмж 50 мянган тонн хивэг болон багсармал тэжээл үйлдвэрлэх ажээ. Харин ургац хураалтын ажил 21 аймгийн 14-д нь 70-аас дээш хувьтай байна. Үлдсэн аймгуудад 50-иас дээш хувьтай үргэлжилж байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ