ERD: Алтан нар ордын зарим хэсэгт алтны эрдэсжилт тонн хөрс тутамд 10.3 грамм байна

Мэдээ

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани алт, зэсийн Баян хөндий, Алтан нар ордод хийсэн хайгуулын судалгааны дүнгээ шинэчлэн танилцууллаа. Судалгааны дүнгээс харахад Алтан нар ордын зарим хэсэгт алтны эрдэсжилт тонн хөрс тутамд 10.3 грамм гэж тогтоогдсон байна."Энэ нь өмнө нь тогтоосон нөөцийн хэмжээг дахин батлах, мөн цаашид алтны эрдэсжилт үргэлжлэх боломжтойг харуулсан сайн үр дүн боллоо" гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Петр Акерлей онцолж байгаа юм.

“Erdene Resource Development” компани дөрөвдүгээр сард 24 мянган метрийн өрөмдлөг хийхээр төлөвлөж байсан ч хайгуулын үр дүнгээс шалтгаан 33 мянган метр болгон нэмэгдүүлж, өрөмдлөг хийх боломжтой хэд хэдэн цэгийг тогтоожээ.




САНАЛ БОЛГОХ