"Rio Tinto"-ийн төмрийн хүдрийн нийлүүлэлт түүхэн дээд түвшинд хүрэх хүлээлттэй байна

Мэдээ

Санхүүгийн тайлангийн улирал эхлэхтэй зэрэгцэн томоохон уул уурхайн компаниуд олборлолт, үйлдвэрлэлийн мэдээллээ танилцуулж эхэллээ. Энэ онд "Rio Tinto"-ийн төмрийн хүдрийн жилийн нийлүүлэлт түүхэн дээд түвшин буюу 330 сая тонн хүрэх хүлээлттэй байгаа юм. Компанийн хувьд, III улирлын нийлүүлэлтийн зорилтоо бүрэн биелүүлж 85.3 саяыг нийлүүлсэн. Үүнд компанийн төмөр замын хүчин чадал нэмэгдэж, БНХАУ-ын эрэлт өссөн нь голлон нөлөөлжээ. 62 хувийн агууламжтай төмрийн хүдрийн ханш Чиндао боомтод 40 орчим центээр чангарч 62.9 орчим ам.доллараар арилжигдаж байна. Үүнээс гадна "Rio Tinto" компани зэс олборлолтын зорилтоо 70 мянган тонноор, дулааны нүүрс импортлох зорилтоо дөрвөн сая тонноор буулгасан ажээ.



САНАЛ БОЛГОХ