Бизнесийн орчныг дунд гэж үнэлэв

Мөнгө ба бизнес


МҮХАҮТ МУИС-тай хамтран боловсруулсан Монголын бизнесийн орчны 2017 оны судалгааг танилцууллаа. Боломжит дээд утга нь долоо байдаг бизнесийн орчны үнэлгээний дундаж энэ онд 3.03 оноотой гарсан байна. Харин үндэсний үнэлгээ 2.47 буюу бизнесийн орчны үнэлгээ 49 хувьтай гарчээ. Түүнчлэн шинэ бизнес эхлүүлэхэд гардаг нийтлэг хүндрэлд хөрөнгийн эх үүсвэр болон бизнесээ эхлэхэд зарцуулах хугацаа хамгийн өндөр хувьтай байгаа юм. Гадаад худалдаа эрхлэхэд хил гааль дээр хугацаа алддагаас гадна гаалийн татвар хамгийн том саад болдог гэж бизнесийнхэн үзэж байна.

Харин бизнесийн орчныг сайжруулахын тулд татварын дарамтыг багасгахаас гадна зээлийн хүүг бууруулж, үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих оновчтой бодлого барьж, авлига, хээл хахууль, хүнд суртлыг арилгах ёстой гэж хариулжээ. Үүнээс гадна монголын бизнесийн орчныхны итгэл суларч байгааг “World economics” байгууллагаас танилцуулдаг борлуулалтын менежерүүдйн индекс харуулсан юм.


САНАЛ БОЛГОХ