Монголын үнэт цаасны биржийн анхны арилжаа “Анд-Энерги”-ийн IPO-оор эхэлнэ

Мэдээ

Монголын анхны хувийн Үнэт цаасны бирж 11 дүгээр сарын нэгнээс арилжаагаа эхлүүлэх гэж байна. Монголын үнэт цаасны бирж компани 2015 онд байгуулагдсанаасаа хойш арилжаа хийгээгүй байсан аж. IPO гаргах хүсэлтэй компаниуд олон байдаг ч олон улсын стандартад нийцсэн засаглалтай компаниуд цөөн байдаг. Энэ нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус бирж дээр арилжаа хийгдэж эхлээгүйн нэг шалтгаан болсон гэж компанийн зүгээс тайлбарлаж байна.

Үнэт цаасны биржийн хувьд нийт хувьцааны эргэлтийн харьцааг таван жилийн хугацаанд 50 хувь болгохыг зорьж байгаа ажээ. Харин Монголын Хөрөнгийн биржид арилжигдсан хувьцааны эргэлтийн харьцаа 2016 оны жилийн эцсийн байдлаар 3.3 хувьтай байгаа юм. Монголын үнэт цаасны биржийн анхны арилжаа “Анд-Энерги” ХК-ийн анхдагч зах зээлд гаргаж байгаа хувьцааны арилжаагаар эхэлнэ.




САНАЛ БОЛГОХ