“Far East Development Fund”, “China National Gold” хамтарсан сан байгуулна

Мэдээ

ОХУ-ын Төрийн өмчит “Far East Development Fund” БНХАУ-ын “China National Gold” групптэй хамтран нэг тэрбум ам.долларын үнэлгээ бүхий уул уурхайн хамтарсан сан байгуулахаар тохиролцлоо. Хувийн хөрөнгө оруулагчдыг дэмжих зорилготой тус сан алт, үнэт металл, зэсийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилготой аж. Сан байгуулах гэрээг 12 дугаар сард эцэслэж, 500 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа эхлэх юм байна. Харин анхны хөрөнгө оруулалт ирэх жил хийгдэх хуваарьтай байгаа юм. “Far East Development Fund” болон “China National Gold” компаниуд тус бүр 100 сая ам.долларын хувь нийлүүлж, үлдсэн 300 сая ам.долларыг хөрөнгө оруулагчдаас бүрдүүлэх юм.

Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын компаниудын ОХУ-ын металл, уул уурхайн салбартай хамтрах сонирхол нэмэгдсэн аж. Тухайлбал, алт олборлолтоор ОХУ-д тэргүүлэгч “Polyus” групп 10 хувиа “Fosun International”-ээр удирдуулсан хөрөнгө оруулагчдад 900 сая ам.доллараар худалджээ. Мөн “En+” компани 500 сая ам.доллараар үнэлэгдэх хувьцаагаа БНХАУ-ын “Anan” группд шилжүүлсэн байна.




САНАЛ БОЛГОХ