“Coal India”-ийн ашиг 40 хувиар буурав

Мэдээ

Нүүрс олборлолтоор тэргүүлэгч “Coal India” компанийн өнгөрсөн улирлын ашиг 40 хувиар буурлаа. Тус компанийн ажилчид цалингаа нэмүүлэхийг шаардаж хөдөлмөрийн гэрээний хэлэлцээр хийх болсонтой холбоотойгоор ийнхүү санхүүгийн үзүүлэлт нь суларсан байна. Өнгөрсөн сард үзэглэсэн Энэтхэгийн нүүрсний салбарын ажилчдын хөлсийг нэмэх хэлэлцээрийн хүрээнд “Coal India” компани ирэх таван жилд олгох нэмэлт цалинд нийт 23 тэрбум рупи төсөвлөхөд хүрчээ. Үүнээс гүйцэтгэх түвшний ажилтнуудын нэг жилийн цалингийн хэмжээ 56 тэрбум рупигаар нэмэгдэж байгаа аж.

Мөн удирдах ажилтнуудын цалин өнгөрсөн тайлант улиралд 951 сая рупигаар өссөн байна. Энэтхэгт уул уурхайн салбарын тогтвортой байдлыг сайжруулж, орлогын тэгш бус хуваарилалтыг арилгах бодлогын хүрээнд томоохон компаниудын цалингийн зардал өсөж байна гэж “New Deli Research” төвийн удирдлага мэдэгдлээ.




САНАЛ БОЛГОХ