Шийдвэр гаргахад мэдээллийн гол эх сурвалж болдог

Мэдээ


Б.Бямбасайхан (“NovaTerra” компанийн захирал)

-Бид алхам бүртээ шийдвэр гарган ажиллаж байдаг. Шийдвэр гаргахад нөлөөтэй нэг чухал өгөгдөхүүн бол бодит мэдээлэл. Энэ мэдээллийг олох гол нэгэн эх сурвалж бол “Засгийн газрын мэдээ” сонин. Гадна, дотнын олон эх үүсвэрээс мэдээлэл авч, үүндээ дүн шинжилгээ хийж уншигч надад хүргэж буйд талархаж явдаг. Шинэ арга барил, технологийн ололтыг байнга эрэлхийлж, цаашид өөрсдийн үйл ажиллагаанд тогтмол үүнийг нэвтрүүлээрэй. Энэ нь та бүхний ажилд илүү тус нэмэр болох нь дамжиггүй. Бид өнөөдөр их мэдээллийн эрин үед амьдарч байна. Тиймээс мэдээ, мэдээллийн үнэ цэнэ гэдэг хамгаас чухал болж хувирсан. Ийм цаг үед өдөр тутмын сонины гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам нэмэгдэж байна. “Засгийн газрын мэдээ” сонины хамт олонд гурван жилийн ойн баярын мэнд хүргэе.


САНАЛ БОЛГОХ