Нийт эрэлтийн 30 хувийг 13 үйлдвэр хангадаг

Хөдөө аж ахуй


Дотоодод малын вакцин үйлдвэрлэдэг 13 эмийн үйлдвэр нийт эрэлтийн 30 хувийг хангаж байна. Эдгээр компаниуд энэ онд малын 66 шинэ эмийг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь жилийн өмнөхөөс 10 хувиар буурсан дүн болжээ. Хэдий тийм боловч дотоодын компаниуд гоц халдварт шүлхийн вакциныг үйлдвэрлэхгүй байгаа аж. Тухайлбал, Биокомбинат үйлдвэр энэ оны эхний 11 сарын байдлаар 18-20 сая тун хуурай вакцин, 120-130 мянган литр шингэн вакцин үйлдвэрлэж, таван тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Мөн “Малчин монгол”, “Шинэ эхлэл түм” компаниудын вакцины үйлдвэрлэл сүүлийн жилд 35 хувиар өссөн байна.

Түүнчлэн энэ он гарснаас хойш 70 гаруй сая тун вакциныг Энэтхэг, ОХУ, Франц, БНХАУ- аас импортолжээ. Үүнд ОХУ-aac 58.4 сая тун малын вакцин оруулж ирсэн нь импортын вакцины 70 хувийг эзэлж байгаа бөгөөд нэг тунг 55 төгрөгөөр буюу нийт 4.9 тэрбум төгрөгөөр импортолсон байна. Үүнээс гадна малын вакцин импортлох тусгай зөвшөөрөлтэй 111 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, энэ онд “Глобал бизнес линк” компани долоон сая гаруй тун вакциныг Энэтхэг улсын “Бриллиант био фарма” компаниас, харин "Эмийн үйлдвэр импекс” компани “ОХУ-ын Щелковскийн Биокомбинат”-аас гурван сая тун шүлхийн вакцин импортолсон талаар мэдээллээ.


САНАЛ БОЛГОХ