Та халуурч байна уу?

UB Info

Ханиад хүрч халуураад байна уу? гэсэн үг, рекламыг өдөр шөнөгүй сонсож уншиж байгаа биз. Чихэнд сонсогдож, нүдэнд үргэлж уншигдаад байхаар үнэхээр тийм ч юм шиг. Энэ үед та халуунаа хэрхэн хэмждэг вэ? Гар чинь халуун мэдрэгчтэй биш л бол халуураад байна гэж хэлсэн нэгнийхээ духан дээр нь гараа тавьж, чихийг нь имрээд л мэдэрнэ гэдэг буруу шүү.

Халуурах гэдэг нь өвчин биш бөгөөд энгийн үгээр тайлбарлавал биед ямар нэг зүйл эмх цэгцгүй байгаагийн шинж. Эрүүл хүний халуун нь яг 36,6 байх ёстой гэдэг нь худал. Биеийн температур бол үнэмлэхүй биш нэгж юм. Хүний биеийн хэсгүүд харилцан адилгүй температуртай байдаг учир хэмжилтүүд өөр өөр гарах боломжтой. Жишээ нь: шулуун гэдэснийх 36,6-38,0 градус, амных 35,5-37,5 градус, суганых 34,7-37,3 градус, чихнийх 35,8-38,0 градус тус тус байдаг. Хэрвээ суганд халууны шил 37,1 градусыг зааж, харин таны бие ердийнх шигээ байгаа тохиолдолд, энэ нь эмнэлэгт үзүүлэх шалтгаан биш юм.

· Халуунаа үзэхдээ өглөө, сэрсэн даруйдаа орноосоо босолгүйгээр хэмжих нь бодит тоог гаргана.

· Нойр бүтэн эсвэл 6-аас дээш цаг унтсан байх ёстой.

· Халууныг зөвхөн тогтсон цагт хэмжих ёстой.

· Хэмжих цагаас 30 минутаас илүү хоцорвол хэмжилт нь бодит байдлыг илтгэж чадахгүй.

Ямар халуун хэмжигч хэрэглэх вэ?

Мөнгөн устай шилэн халуун хэмжигчийг 20-р зуунтай хамт мартах хэрэгтэй. Энэ нь хагарах, мөнгөн ус нь тархах, гэх мэт олон сөрөг нөлөөтэй. Амьсгалаар орсон мөнгөн усны уур нь удаан хугацааны туршид биед оршиж тархи, нугас, бөөр, элгийг гэмтээдэг байна. Тиймээс энд ч бас нөгөө л техник технологийн хөгжлийг ярих болно.

Цахилгаан хэмжүүр- Цахилгаан буюу тоон хэмжүүртэй халууны шил нь хамгийн аюулгүй, өндөр чанарын пластик материал, хаймар биетэй, халууны хэмжээс гарах дэлгэцтэй. Ийм халууны шил нь ам, суга болон бүдүүн гэдсээр үзэхэд илүү эвтэйхэн болгож тохируулсан уян налархай үзүүртэй. Бүх насны хүнд зориулсан. Өмнөх уншилтаа хадгалдаг. Энэ халуун хэмжигчээр шалгахад 10 секунд л хангалттай.
Шууд захиалах утас: 75752020



Металл хайгч шиг хэмжүүр- Энэ багажийг бол зүгээр л биеийн гадаргуу дээгүүр гүйлгээд яг л онгоцны буудалд металл хайгчаар шалгуулж байгаа юм шигээр халуунаа хэмжинэ. Богино хугацаанд халууныг өндөр зэрэглэлийн нарийвчлалтай тодорхойлдог бөгөөд хүүхдийн дух, магнай, чихэнд зайнаас байрлуулж халуун хэмжих зориулалттай. Хүүхдийн суганд халууны шил хийгээд хэдэн минут тайван суулгана гэдэг хэцүү шүү дээ.

Шууд захиалах утас: 75752020


Халууны хэм болон авах арга хэмжээ


36,3 - 37,4 хэм



хэвийн дулаан



хор нөлөөгүй



37,5 - 38,0 хэм



халуун нэмэгдсэн



хор нөлөөгүй



38,1 - 38,5 хэм



жирийн халуурал



ахуйн нөхцөлд халуун буулгах арга хэмжээ авах



39,1 - 39,9 хэм



өндөр халуун



удаан үргэлжилж аажмаар буурдаг эмчид хандах хэрэгтэй



40,0 - 42,5 хэм



маш өндөр халуун



яаралтай эмч дуудах хэрэгтэй



42,6 хэм



амь насанд аюултай халуун


шууд эмнэлэгт хандах хэрэгтэй


САНАЛ БОЛГОХ