Монголоороо аялцгаая

АЯЛЛЫН ХӨТӨЧ


Болзошгүй тохиолдолд хэрэглэх мөнгөө нэмбэл ихдээ 300 орчим мянган төгрөг болох аж


Монголын үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газруудаар аялах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа. “Гадаад орноос өмнө Монгол нутгаа үзнэ” гэж хүмүүс ярьдаг болжээ. Энэ зун баяр наадам, АСЕМ-ийн чуулга уулзалттай холбоотойгоор есөн өдөр амраахаар болсон. Тиймээс аяны хөнжил, майхнаа ачиж, найзууд, гэр бүлийнхнээ аваад алтан шар замд гарцгаая. Хаанаас эхэлж, хаа дуусахаа мэдэхгүй байвал танд зориулан Монгол орны үзэсгэлэнт газруудыг харж болох замын төлөвлөгөөг толилуулъя. Улаанбаатар-Говь-Хархорин- Хөвсгөл-Улаанбаатар гэсэн чиглэлээс аялахад ойролцоогоор 3400 км болно. Хэрэв таны машин 13/100 литр шатахуун зарцуулдаг бол зөвхөн замын зардал гэхэд л 690 мянган төгрөг болно. Хэрэв 8/100 литр шатахуун зарцуулдаг бол 425 мянган төгрөг болох юм. Нэг машинд дөрвөн хүн сууж, шатахууны мөнгөө хуваалаа гэхэд нэг хүний 106-172 мянган төгрөг шатахуунд зарцуулна. Үүнээс гадна хоол, буудаллах зардлаа нэмэх хэрэгтэй. Энэ чиглэлд нийт 12 өдөр зарцуулна гэвэл нэг хүний хүнс 100-120 мянган төгрөг болно. Мөн бусад болзошгүй, яаралтай тохиолдолд хэрэглэх мөнгөө нэмбэл ихдээ 300 орчим мянган төгрөг болох аж. УЛААНБААТАР-ГОВЬ Бага газрын чулуу Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгал нэлээдгүй бий. Бага газрын чулуунд Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий. Гэр чулуу хэмээх хаданд сүг зураг олон байдгийн дотор хоёр янгир оосорлосон хүний зураг хүрэл зэвсгийн сүүлч үед хамаарах аж. Цагаан суварга Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас суварга мэт харагдана. Борооны дараа Цагаан суваргаас буух их ус асар том хүрхрээ болно. Ёлын ам Ёл шувууны нэрээр нэрлэсэн уулын хавцал бөгөөд Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг. Бороо ихтэйд хавцлаас дөрвөн хүрхрээ урсдаг. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн хэсэгт өвлийг санагдуулам хүйтэн байх аж. Хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр цэнхэр зурвас мэт харагддаг. Зарим хадан хана 200 метр хүртэл өндөр, элгэн, эгц байдаг. Хонгорын элс Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт Зөөлний нуруу, Хатан Сэврэй уулын хойд хормойгоор сунан тогтсон Хонгорын элс манай орны хамгийн урт элсэн манхан юм. Элсэн манхнууд салхины нөлөөгөөр нуран гулсахдаа нисэх онгоц мэт хүнгэнэн дуугарна. Ийнхүү дуугардгаас нутгийн иргэд “Дуут манхан” хэмээн нэрлэх нь бий. Энэхүү үргэлжилсэн элсэн манхны араар Хонгорын гол хэмээх бяцхан гол урсаж, эрэг орчимд ногоон зүлэг үүсгэсэн байдаг. Уг хоёр салаа гол нийлэхээрээ “Адаг нуур” хэмээх бяцхан нуур үүсгэдэг байна. Баянзаг Баянзаг нь Өмнөговь аймгийн Булган сумын нутагт оршдог бөгөөд үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд нэгдүгээр зэрэглэлийн бүсэд ордог. Үлэг гүрвэл хэмээх агуу том амьтны өндөг эндээс анх удаа олдож, өндөглөдөг аварга биетэн амьдарч байжээ гэдгийг хүн төрөлхтөнд анхлан мэдүүлсэн гайхамшигт газар. Тиймээс Монголын төдийгүй дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд данстай бүс нутаг болжээ. Заг мод ихтэй учраас Баянзаг хэмээн нэрийдсэн байна. ГОВЬ-ХАРХОРИН Говь нутгаас Улаанбаатар руу буцахдаа Өвөрхангайн Хархориноор дайрвал үзэх газар ихтэй. Онгийн хийд Дундговь аймгийн Сайхан- Овоо уулын энгэрт байдаг туурь. Онгийн хийдийг Түвдээр “Гүнджамбаалин” буюу хотол өглөгч гэсэн утгатай. Хутагт лам Ишдоньлхүндэв болон түүний шавь Барь лам Дамцагдорж 1760- 1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хуврага шавилан суудаг 28 сүм дугантай байсан. Онгийн хийдийн сургалтын дөрвөн дацан хийдэд шашны гүн ухаан, нууц тарни бясалгал, анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн сургалт явуулдаг байжээ. Орхоны хүрхрээ Өвөрхангай аймгийн Хархорин хотоос 132 км зайтай, Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух хүрхрээ юм. Дөрөв дэх галвын үед Хангайн нуруунаас эх авдаг Цагаан азарга голын эхэд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн 10 км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ. Тэрхүү хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар өнөөгийн хавцлыг үүсгэсэн байна. Хархорин Хархорум буюу Каракорум хот Монголын анхны нийслэл юм. XIII зууны үед байгуулагдаад Мин улсаас явуулсан довтолгооны үр дүнд сүйдсэн. 1346 он буюу Юань гүрний үед Боржин чулуун дээр нэг талдаа монгол бичиг, нөгөө талдаа Хятад ханзаар бичсэн бичээс бүхий хөшөөний хэд хэдэн хагархай эндээс олдсон. Уг хөшөөний бичээсийг “1220 онд Чингис хаан Хархорум хотыг байгуулах зарлиг гаргаж, Өгөөдэй хаан ордон барьсан, Мөнх хаан 90 метр өндөр, гоёмсог Буддын сүм барьж дууссан болон Тогоонтөмөр хааны үед сүмийг сэлбэж зассан” гэж тайлжээ. Хөгнө хаан Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумын нутагт орших уул. Ой тайга, тал хээрийн, ургамал бүхий 2-3 бүс нэг дор оршдогоороо онцлог. Хөгнө хаан ууланд Өвгөн, залуу хийдийн туурь, Мойлтын амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн зүүн хажууд боржин чулуун хоёр хөшөө, Маанийн хадны маань үсэг, Ташуугийн өвөлжөө хэмээх газарт олон тооны булш бий. Элсэн тасархай Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнасан 80 километр орчим урт элсэн манхан. Төв зам энэ элсэн манхны дундуур огтлох бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Тарнын голын нөлөөгөөр элсэн доороо чийгтэй байх бөгөөд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Хустайн нуруу Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт оршдог. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газраар 10 гаруй цэнгэг горхитой. Уулын орой, ар шилээр байх үзэсгэлэнт хусан ойн нийт талбай 2080 га газар хамарна. Тус нутгаар бэлчих зэрлэг адуу жуулчдын анхаарлыг их татдаг. Хустайн нурууны бүс нутагт “Луноба”, “Хустайн нуруу” гэх хоёр бааз бий. Хустайн бааз нь өвөл зунгүй ажилладаг бөгөөд тэнд тахь нутагшуулах төсөл хэрхэн хэрэгжиж байгаа талаар баримтат бичлэг үзүүлж, Хустайн бүс нутгийн талаар мэдээлэл бүхий үзэсгэлэнгийн танхим ажиллуулдаг. ХАРХОРИН-ХӨВСГӨЛ Улаанбаатараар дайрч цааш Хөвсгөл нуур хүрэх замд та Монгол орны эдгээр үзэсгэлэнт газрыг үзээрэй. Амарбаясгалант хийд Амарбаясгалант хийд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших томоохон хийд юм. Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийг 1737 онд бүтээжээ. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн Аяллын хөтөч 2016.06.27, Даваа ~ №142, 143 (420, 421) Засги йн газ рын мэдээ 7 Г.Сайнзаяа @sainzayaZGM Болзошгүй тохиолдолд хэрэглэх мөнгөө нэмбэл ихдээ 300 орчим мянган төгрөг болох аж Монголоороо аялцгаая сүйдсэн ч 1943 онд улсын хамгаалалтад авч, дахин сэргээх ажил 1988 онд эхэлсэн. Уран тогоо Хөвсгөл явах төв замын баруун талд, Булган аймгийн Хутаг- Өндөр сумын нутагт Уран, Тулга, Тогоо, Жалавч гэх унтарсан галт уулс оршдог. Эдгээр нь Дөрөв дэх галавын үед оргилж байгаад 20-25 мянган жилийн тэртээ унтарчээ. Уран уулын баруун өмнө 12 километр зайд Тулга, Тогоо, Жалавч гэсэн гурван унтарсан галт уул бий. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Их Хайрхан уул Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байх эртний далайн ёроолын уул бүхий тогтоцтой, шохойн чулуун уул юм. Цавчим өндөр байц хад чулуу, шовх өндөр хад бүхий хавцалтай, 108 хадан агуйтай, онгон байдлаа хадгалсан байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар билээ. Нутгийн ард энэ уулыг Манзушир бурхны орон буюу Алтан тэвш уул хэмээн хүндэтгэн нэрлэж, тахин шүтсээр иржээ. Түүний 108 агуйн дотроос хамгийн том нь Эхийн, Намширын, Бага агуй хэмээх агуйнууд юм. Хөвсгөл нуур Энэ нуур Монголын хамгийн их устай, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуурыг хоёр сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нуурын ус маш тунгалаг цэвэрхэн учир шууд ууж болно. Хар ус, Мэргэн зэрэг рашаантай. Нуурт 10 гаруй төрлийн загас олон төрлийн шувуу амьдардаг. Байгалийн маш үзэсгэлэнтэй Хадан хүү, Модон хүү, Хүй толгой зэрэг гурван арал Хүслийн хад, Дээд доод модот булан, Борсого, Долоон уул зэрэг олон арал хойгоор аялж зугаалахад тохиромжтой. ХӨВСГӨЛ-УЛААНБААТАР Хэрэв та аян замдаа ядраагүй бол Улаанбаатар буцах замдаа доорх газруудыг сонирхоорой. Тэрхийн цагаан нуур Тэрхийн Цагаан нуур бол Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсжээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Чулуут гол Чулуут гол Идэр голын баруун гарт очиж нийлдэг. Хөндий нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын адгаас доош Ацатын горхины адаг хүртэл хүрмэн чулуун хавцал үүсгэн урсах ба энэ голын хамгийн үзэсгэлэнтэй хэсэг юм.


САНАЛ БОЛГОХ