Ли Көцянь: Тогтвортой байдлыг бий болгоход бүх улсын хүчин чармайлт шаардлагатай
Дэлхийн эдийн засгийн Форумын ээлжит уулзалт БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдаж байна. Уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцянь Их Британи Европын Холбооноос гарах шийдвэртэй холбоотойгоор өөрийн санал бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Тогтвортой байдлыг бий болгоход бүх улсын хүчин чармайлт шаардлагатай гэдгийг онцолж, улс орнуудыг хамтын ажиллагаагаа сайжруулах"-ыг уриалсан байна. Мөн "Аливаа улс дангаараа амжилт олж чадахгүй. Аль нэг улсын цаашлаад бүсийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал бий болгоно" гэж мэдэгджээ. "Дөрөв дэх Үйлдвэрлэлийн Хувьсгал ба түүний үр нөлөө" сэдэвт энэ удаагийн чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд техник, технологийн хувьсгал улс орны эдийн засагт хэрхэн ашигтайгаар нөлөөлж байгаа талаар хэлэлцэх зорилготой ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй