Испанийн Парламентийн ээлжит бус сонгуульд аль ч нам олонх болж чадсангүй

Мэдээ

Испанийн Парламентийн ээлжит бус сонгуульд Ардын нам нийт саналаар тэргүүлж байна. Нийт саналын 97 хувь нь тоологдоод байгаа бөгөөд Мариано Рахой тэргүүтэй Ардын нам 350 суудлаас 137-ийг авч ялалт байгуулаад байгаа юм. Хэдий тийм боловч Ардын нам энэ удаад мөн олонх болж Засгийн газраа байгуулах боломжгүй болж байна. Учир нь аливаа нам нийт 350 суудлын 50 хувиас дээш буюу 176 суудалд ялалт байгуулж байж өөрийн засгаа байгуулах боломжтой аж. Харин Социалист нам 85 суудалд, Лодемос нам 71 суудалд ялалт байгуулж удаалжээ. Испани улс өнгөрсөн оны 12 дугаар сард Парламентын сонгуулиа явуулсан боловч олон намд санал хуваагдсанаар гүйцэтгэх засаглалын Тэргүүнээ сонгож чадалгүй зургаан сар болсон юм. Тиймээс энэ удаагийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулахаар болсон ч аль нэг нам олонх болж чадсангүй.


САНАЛ БОЛГОХ