ХААБ ноолуурын форвард арилжааг нээв

Мэдээ

Хөдөө аж ахуйн биржийн анхны форвард арилжаа өнөөдөр эхэллээ. Арилжааны нээлтээр долоон хэлцэл хийгдэж, 11.5 тонн ноолуурыг форвард буюу урьдчилсан захиалгаар арилжсан байна. Мөн 500 сая төгрөгийн ноолуурыг “Mongolian Cashmere World” компани Хэнтий аймгийн “Эмхбум” ноолуурын хоршооноос авахаар гурван талт хэлцэлд гарын үсэг зурлаа. Тус компани ирэх нэг жилийн хугацаанд форвард арилжаагаар хоёр тэрбум төгрөгийн ноолуур худалдан авахаар төлөвлөсөн байна. Форвард арилжааны захиалга ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Захиалагч компани урьдчилгаа төлбөрийг байршуулснаар малчид захиалгыг бэлтгэн дөрөвдүгээр сарын 12-20-ны өдрүүдэд хүргэж өгөх юм байна. Форвард арилжааны захиалга бүрийг Хөдөө аж ахуйн бирж батлан дааж, гэрээ тус бүрд итгэмжлэх гарын үсэг зурах ажээ.

Цаашид ноолуураас бусад түүхий эдийг форвард арилжаагаар худалдаална гэж Хөдөө аж ахуйн бирж мэдээллээ. Форвард арилжаа нь малчид ноолуураа самнахаас гурав хүртэл сарын өмнө биржид ноолуураа зарах захиалга өгөх боломжийг бүрдүүлж өгөх юм.



САНАЛ БОЛГОХ