Банкны тухай болон дагалдан буй хуулиудын политэконом
Мэдээ
Баялгийн дахин хуваарилалтын төлөөх өрсөлдөөн өрнөж байна
Манай улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн тэмцлийн объект нь:
1.Нүүрс (нэг намжаад л, нэг хурцдаад л)
2.Зэс ба Оюу Толгой. Эрдэнэтэд хийдэг “шахааны бизнес”
3.Газрын ховор элемент - тун удахгүй ширүүн өрнөнө Банк санхүүгнйн эрх мэдэл: өнөөгийн нөхцөлд хамгийн амтат “өрөм” гэж ойлгож буй бололтой.
Аргументууд:
•Манай нам банкгүй байна шүү дээ
•Тун удахгүй манай аймаг. дүүрэг банкгүй гэх нь л дээ
Үйлдлүүд:
1.Банкны хүүг захиргаадан тогтоох:
1.1. Томоохон хууль батлуулах шаардлагатай нөхцөлд сенсаци болохуйц “өгөөш” хаяж, анхаарлыг огт өөр тийш чиглүүлж төвлөрүүлдэг муу арга-технологи: 1.1.1. Хүүг хуулиар хязгаарлаж бууруулна гэх мэт. 1.1.1.1. Зээлийн хүүний бүтэц: Монгол улсын хувьд 2008-2016 оны банкны бодитой төлөгдсөн зээлийн хүү 14 орчим хувь байв. Үүний 8.5 орчим нэгж хувийг банкны бодитой төлсөн хадгаламжийн дундаж хүү, 5.2 нэгж хувийг үйл ажитлагааны зардал, 1.8 нэгж хувийг зээлийн эрсдэлийн сангийн зардал, гурав орчим нэгж хувийг банкны ашигт ажиллагаатай холбоотой нэмэгдэл хэсэг бүрдүүлсэн байдаг. 1.1.1.2. Мөнгөний нийлүүлэлтийн хомсдол, эдийн засгийн өндөр эрсдэл, байнгын өндөр инфляци нь зээлийн хүү өндөр тогтоход нөлөөлдөг суурь үзүүлэлтүүд байсаар ирсэн, байж ч байна. 1.1.2. Дээрх сэдэв дээр шуугиж, “маанагтаж” байх завсраар өөрсдөд хэрэгтэй хуулийн заалтаа батлуулдаг. 1.1.3. Энэ удаа бас тийм арга заль хэрэглэж байгаа бололтой. 1.1.3.1. Учир нь төрөөс хуулиар захиргаадан хүү тогтооно гэдэг дэндүү тэнэг учраас тайлбарлан цаг зав зарцуулах шаардлагагүй. 1.1.3.2. Энэ асуудлыг өөгшүүлэгчид - популистууд: төрөөс тун хол байлгах хүмүүсийи жагсаалтад оруулах хэрэгтэй.
2. Үндсэн асуудал нь БАЯЛГИЙН ХУВААРИЛАЛТ, ДАХИН ХУВААРИЛАЛТЫН төлөө үхэн хатан хийж буй тэмцэл
Баялаг гэдэгт газрын хэвлийн эрдэс түүхий эд, ашигт малтмал төдийгүй газрын дээрх актив хөрөнгүүд, тухайлбал 27.7 нх наяд төгрөгийн активтай Монгол Улсын банкны систем, түүний өмчлөлийн бүтцэд гадаад, дотоодын хөрөнгө, гадаадын төрийн өмчит банкаар дамжуулж өөрчлөлт оруулахыг хүсч буй санаархлууд цөм багтана.
3. Дээрэм хийх арга
3.1. Хулгай дээрэм (жижиг дундын зах зээлийг булаах гм)
3.2. Рэкет
3.3. Хуулиар дээрэмдэх- хамгийн боловсон, тэр болгон ил харагдахгүй, орчин үеийн арга
4. Жишээ нь:
4.1. Банкны тухай хуулийн төсөлд 3.1.15. “Банкны нэгдлийн толгой компани” гэж банкны нэгдэл болон түүнд хамаарах оролцогчийг удирддаг, эсвэл банкны нэгдлийн оролцогчийн 20-иос доошгүй хувийн саналын эрхтэй хувьцаа эзэмшдэг компанийг” гэсэн заалт
4.1.1. Компани “А” тодорхой нэг банкны (“X” гэж нэрлэе) 20 хувийг эзэмшдэг байж. Гэхдээ “У” банкинд өртөй бол У банк бяцхан үйлдэл хийж X банкны толгой компани болж хувирна. Хэд хэдэн банкийг ийм маягаар булаан авахаар “тоочколсон” бололтой.
4.2. Мөн хуулийн төсөлд “32.1.7.банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд нь банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан туршлагатай байх” гэж заасан нь
4.2.1. Жишээ нь IТ компанийн хүн хөрөнгө оруулагч болон ТУЗ-д өөрөө суух бололцоогүй болно.
4.2.2. Санхүүгийн дунд, дээд шатны боловсролгүй хөрөнгө оруулагч байх аргагүй юм уу? Зөвхөн банк, санхүүгийн байгууллагад 10-аас дээш жил ажиллаж байсан гэсэн шаардлага нь мэргэжилтнүүднйг ТУЗ-д гишүүнээр томилох боломжийг хязгаарлах биш үү?
4.2.3. Мөн хуулийн төсөлд “29.2.8. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг Монголбанкинд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, чөлөөлөх” гэжээ.
4.2.3.1. Гэтэл банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн гишүүнийг сонгодог баймаар юм. Монголбанк энгийн ТУЗ- ийн гишүүнийг сонгох, зөвшөөрөл өгөх журмыг тогтоохоор болж байна.
4.3. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хүрээнд УИХ-ын зарим гишүүд а) Одоогийн хуулиар банк нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр долоон төрлийн үйл ажиллагаа эрхэлдгийг болиулах, б) Банк. санхүүгийн нэгдэл дор банкнаас өөр охин, хараат компани байгуулж ажиллахыг болиулах, в). Банк охин компани байгуулахыг хориглох” гэх мэт хэт туйлширсан, сөрөг үр дагаврыг нь бодолцоогүй саналууд хэлж, тэр нь хуулийн төсөлд тусгагдаж магадгүй байгаа бололтой.
4.3.1. Монголд “банкны нэгдэл” гэсэн бүтцээр үйл ажиллагаа эрхэлж байгаа таван нэгдэл байдаг бөгөөд эдгээрийн нийт актив 23 орчим их наяд төгрөгт хүрчээ.
4.3.2. Тэд өнгөрсөн хугацаанд дотоод, гадаадын хувийн хөрөнгө оруулалтыг татаж, банкнаас гадна даатгал, санхүүгийн түрээс, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ гэх мэт хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг эрхэлж иржээ.
4.3.3. Хэрэв УИХ-ын гишүүдийн дээрх санал хуулийн төсөлд тусгагдвал энэ нь санхүүгийн зах зээлд том цочрол (шок) өгнө. Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд санхүүгийн салбарт бий болгосон ололт амжилтаа үгүй хийх, санхүүгийн зуучлалыг хумигдуулах, хувийн хөрөнгө оруулалтуудыг үр ашиггүй болгох, бизнесийн орчныг эрс муутгах, хөрөнгийг гадагшлуулан дайжуулах гэх мэт сөрөг үр дагаврууд үүснэ.
4.4. Банкны тухай хуулийн төсөлд хэвийн үйл ажиллагаа нь хэдийнэ алдагдсанаас асуудалд орж, төрөөс авах албадлагын арга хэмжээнд өртөн, Төв банкаар бүтцийн өөрчлөлт хийлгэж байгаа банк, энэ бүх ажиллагаатай холбогдон гарах зардлуудыг хэвийн үйл ажиллагаатай, асуудалд ордоггүй, “онц сайн" үнэлгээтэй, номоороо ажиллаж байгаа бусад банкууд нь хариуцахаар оруулжээ. Энэ нь:
4.4.1. Нэгийг шийтгэхдээ удам угсаагаар нь бүгдийг нь хүйс тэмтэрдэг байсан дээхнэ үеийн арга барил уу?
4.4.2. Төр өөрийн шийдвэрээр хийж байгаа бодлогын зардлаа хувийн хэвшилд үүрүүлнэ гэж хуульчилжээ. Төрийн шийдвэр, төрийн зардлыг яагаад хувийн хэвшил үүрэг ёстой гэж?
4.4.3. Хадгаламжийн даатгалын тогтолцооноос гадна дахиад параллель бүтэцтэй, төр хариуцлага, зардлаас бултсан, хувийн хэвшилд, асуудалд орсон банкны асуудлыг асуудалд ороогүй банкны бүх харилцагч, ажилтан, хөрөнгө оруулагчдад тохсон, олон улсын практикт нийцэхгүй маш буруу зохицуулалт болохоор байна.
Хожим эрсдэл ч үүсгэж болзошгүй хуулийн өөрчлөлт хийхээр яарсан шинжтэй болжээ
4.4.4. Хэрэв ийм байдлаар хууль баталбал банкуудын зардал өсөх бөгөөд зээлийн хүү ч дагаад шууд өснө гэдгийг “зээлийн хүүг бууруулна” гэж хий хоосон амбицлах улстөрчид, хууль санаачлагчид, Төв банкныхан мэдэхгүй л байгаа бололтой.
4.5. Банкны тухай хуулийн төсөлд Төв банкны хяналт шалгалтын эрх мэдэл нь томорч, “ирээдүйд чамд эрсдэл үүсч болзошгүи” гэсэн нэрийдлээр банк тус бүрт харилцан адилгүй үзэмжээр акт тавьж чангалах, бизнесийн хэвийн үйл ажиллагаанд маш их саад тотгор, бичиг цаасны ажил, зардал, чирэгдэл, дарамт учруулж мэдэхээр болжээ.
4.5.1. Банкууд Монголбанкны баталсан суурь журам, шаардлагуудыг гол мөрдлөг болгож ажилладаг. Гэтэл журамд заасан шалгуураас гадна “эрсдэлд орж болзошгүй, орохгүй ч байж магадгүй” гэсэн тодорхой бус үзэмжээр хэвийн үйл ажиллагаатай банкийг үнэлж дүгнэнэ гэдэг нь зохицуулагч байгууллагын бодлогод тодорхой бус байдал бий болгох бөгөөд тэр нь хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаанд зардал, эрсдэл л болж хувирна.
4.5.2. Монголбанкны тогтоосон шаардлагыг бүрэн хангаж байгаа, бүх шалгуур үзүүлэлтийг хангасан, хэвийн үйл ажиллагаатай банк Монголбанкны хянан шалгагчийн үзэмжээр “эрсдэлд орж болзошгүй” хэмээн үнэлэгдэх, “үтүй ээ, тийм биш юм” гэж хариу тайлбар бичих, тэр маргааныг нь Монголбанкны Хяналт шалгалтын зөвлөл “хагалах” гэсэн утга учиргүй үйлдэл үүсгэхгүй байя гэвэл хуульд байгаа тодорхой бус, субьектив гэж нэрлэдэг зохицуулалтыг тодорхой болгох ёстой. Хууль хэнд ч ойлгомжтой, тодорхой байх зарчмыг хангасан байдлаар батлагдах учиртай.
4.6. Төв банкны тухай хуульд байдаг “банкинд зээл олгох” гэсэн мөнгөний бодлогын нэг хэрэгслийг зөвхөн төлбөрийн чадварын хүндрэлд орсон банкинд ашиглахаар буюу санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд хэрэглэж болно гэж хязгаарлажээ. Гэтэл энэ нь макро эдийн засгийн менежментэд ч хэрэглэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад ч ашиглах Төв банк бүрт зайлшгүй байх ёстой, хязгаарлах учиргүй мөнгөний бодлогын арга хэрэгсэл буюу зэвсэг байдаг.
4.6.1. Төв банкны мөнгөний бодлогын хэрэгслийг хэт хязгаарлаж цөөрүүлэх, шаардлагатай бодлогын арга хэмжээ авах боломжгүй болгох, мөнгөний бодлогын чадавхийг сулруулах сөрөг үр дагавартай.
4.6.2. Төслийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан үнийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтуудыг зөвхөн төсөлд заасан мөнгөний бодлогын байнгын хэрэгсэл, уламжлалт бодлого гэдгээр хангах боломжгүй юм. Төв банкинд мөнгөний уламжлалт бодлогын арга хэрэгсэл нь ч, уламжлалт бус бодлогын зэр зэвсэг нь хуулиар олгогдсон байх учиртай. Хуулийн өөрчлөлт төрийн бодлогын чадавхийг сулруулсан агуулгатай байх нь зүйд нийцэхгүй.
4.6.3. Эдийн засагт огцом цочрол үүсч, санхүү, эдийн засаг, нийгмийн хямралд оруулахаар байвал эрсдэлийг бууруулах, мөчлөг сөрсөн урьтач арга хэмжээ авах, хямралыг зөөлрүүлэх байнгын ба байнгын бус бүхий л арга хэрэгсэл нь Төв банкинд хуулиар олгогдсон байх ёстойг 2012-2016 оны эдийн засгийн хүндрэлийн сургамж хангалттай харуулсан байдаг. Монголын эдийн засагт ирээдүйд ямар том эрсдэл үүсэхийг хэн ч тааж чадахгүй. Гагцхүү тэр эрсдэлийг бууруулах, хямралыг зөөлрүүлэх ажлыг хийх бодлогын хэрэгслүүд нь хуулиараа Төв банкинд олгогдсон байх нь чухал.
4.6.4. Ер нь, асуудалд хандахдаа Олон улсын валютын сангийн нэрний ард нуугдаж, асуудлаас бултаж зайлж аргалсан шинжтэй, ажилдаа эзэн ёсоор хандах бус, “арьсаа хамгаалсан” байдлаар, харь сэтгэлээр хандаж боломгүй байгаа юм.
4.7. Төв банкны тухай хуулийн төслийн 27.2 дахь хэсэгт “Мөнгөний бодлогын зөвлөл нь Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Монголбанкны ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ-аас томилсон дөрвөн гишүүнийг оролцуулан нийт долоон гишүүнтэй байна” гэж заажээ.
4.7.1. Энэ нь УИХ өөрийн томилсон дөрвөн гишүүнээр дамжуулан мөнгөний бодлогыг тодорхойлж, мөнгөний бодлогын хэрэгслийн хүүг тогтоон, мөнгөний бодлогын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх сөрөг үр дагавартай.
4.7.2. УИХ мөнгөний бодлогод аливаа хэлбэрээр оролцохгүй байх зарчмыг алдагдуулж байна. 4.7.3. Олонх болсон намын томилгоогоор УИХ-аас томилогдсон хүмүүс мөнгөний бодлогын өдөр тутмын үйл ажиллагаа, шийдвэрт оролцож, төрийн мөнгөний бодлогыг гажуудуулах, УИХ- аас томилогдсон Монголбанкны ерөнхийлөгч мөнгөний бодлогын шийдвэр бүрийг “хамтын шийдвэр байсан” гэдгээр халхавчлан үүрэг, хариуцлагаас зугтах эрсдэлтэй байна. 4.7.4. Хэрэв УИХ-аас мөнгөний бодлогын зөвлөлд гишүүн томилдоггүй болж, зөвхөн Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийг томилж, тэдгээр нь саналын ижил тэнцүү эрхтэй байна гэвэл УИХ- аас сонгогдсон Төв банкны ерөнхийлөгч, түүний тушаалаар ажилд томилогдсон Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн- Монголбанкны газрын захирлын эрх, үүрэг ялгаагүй болох утгагүй нөхцөл байдалд орохоор байна.
4.7.5. Төсөлд Мөнгөний бодлогын зөвлөл хэрхэн шийдвэр гаргах нь тодорхойгүй байна. Тухайлбал, зөвлөлийн долоон гишүүн бүр саналын ижил тэнцүү нэг эрхтэй байх уу гэсэн асуудал ямар ч зохицуулалтгүй үлдсэн. Төслийн 274.7 дахь хэсэгт Мөнгөний бодлогын зөвлөл нь мөнгөний бодлогын мэдэгдэл бус, харин УИХ шиг тогтоол гаргахаар төсөлд тусгасан нь УИХ-ын бүрэн эрх, холбогдох хууль тогтоомжид харшлах бус уу? Энэ мэтчилэн зөвхөн ЗАХ ЗУХААС нь дурдахад Банкны тухай хууль, Төв банкны тухай хуулийн төсөл нь:
1. Мэргэжлийн байгууллага (Төв банк)-ын оролцоо, манлайлал нь дутсан, салбарын оролцогчид, мэргэжлийн этгээдүүдийн үзэл санааг бүрэн шингээж чадаагүй, Олон улсын валютын сангийн англи зөвлөмжийг махчилж хуулбарласан шинжтэй, цаг хугацааны хувьд хэт яарч давчидсан, хожмоо үүсэх үр дагаврыг нь тооцолгүй оруулсан “түүхий” заалт ихтэй байна.
2. Хуулийн төсөл боловсруулахдаа Монголын эдийн засгийн сүүлийн 20 гаруй жилийн нөхцөл байдал, алдаа, оноо, урьд өмнө хэрэгжүүлсэн мөнгөний бодлогуудын үр нөлөө, нөхцөл байдлын үнэлгээг үнэн бодитой хийгээгүй, бодлогод дүгнэлт хийхдээ маш алдаатай буруу, мэргэжлийн бус ойлголтоор, зарим асуудалд улс төрийн намын агуулгаар зохисгүй хандсан шинжтэй байна.
3. Банкны тухай хуулийн төсөлд хариуцлага, хяналтыг сайжруулах заалт орсон хэдий ч ерөөсөө бизнесийг илүү зардал, төвөг, дарамттай болгох, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулах, төр аль болох өөрийн хариуцах ёстой зардлаа хувийн хэвшилд нялзаах гэсэн, одоогийн хуулиар хийж болох, зохицуулж чадах асуудлаа бүрэн утгаар нь хийхгүй мөртлөө асуудлыг хуулиас болсон мэтээр буруу тайлбарлаж, хожим эрсдэл ч үүсгэж болзошгүй хуулийн өөрчлөлт хийхээр яарсан шинжтэй болжээ.
4. Монголбанкны мөнгөний бодлогын хараат бус байх зарчмыг сулруулж, улмаар алдагдуулах эрсдэлтэй болгох, түүний захиргаадалтын боломжийг эрс нэмэгдүүлэх нь хэнд ашигтай вэ? 5. Одоогийн хуулийн зохицуулалтыг бүхэлд нь сайжруулсан агуулгагүй, зохицуулахыг оролдсон харилцаагаа бүрэн хамарч зохицуулж чадаагүй хуулийн төслийн эцсийн зорилго юу вэ?
6. Төв банкны засаглалын олон улсын сайн туршлагыг бүрэн судалж тусгаагүй, өөрийн орны онцлогийг харгалзаж түүнд нийцүүлээгүй.
7. Мөнгөний бодлогод улс төрийн нөлөөллийг нэмэгдүүлсэн эрсдэлтэй.
8. Одоо хүчинтэй мөрдөгдөж байгаа зарим зайлшгүй зохицуулалтуудыг хассан.
9. Найруулга, утга, хэл зүйн алдаатай хам хум бичигдсэн зэргийг анзаарвал
БАЯЛГИЙН ДАХИН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨӨ ӨРНӨЖ БУЙ УЛС ТӨР, БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ТЭМЦЭЛ БОЛОХООС биш
1. Мөнгөний бодлогын шийдвэр гаргалтын үйл явцыг сайжруулаагүй, мөнгөний бодлогын арга хэрэгслийг цөөлснөөр эдийн засгийн янз бүрийн орчинд Төв банк бодлогын хариу арга хэмжээ авах чадавхитай байх суурь зарчмыг алдагдуулсан.
2. Улс төрийн хэт явцуу эрх ашигт нийцүүлсэн шинжтэй. Банкны системээ чанаржуулах, чадваржуулах, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэхийг гучдугаарт тавьсан байна.
3. Хамгийн гунигтай нь манай зарим банк төрийн машиныг ашигласан дахин хуваарилалтад оролцон хожоод гарна гэж тооцож байгаа бололтой.
4. Засгийн газар, УИХ, Сангийн яам, Монголбанкинд юмаа мэддэг, СЭТГЭЛТЭЙ хүмүүс ажилладаг бол санхүүгийн систем, банкны хүү гэх мэт асуудлыг нэг их яршиггүй шийдэх бололцоо байгаа.
5. Банк санхүүгийн салбарт шийдэх асуудал бишгүй байгаа ч, баялгийн дахин хуваарилалтын замаар шийдэх гэсэн оролдлого нь НУУХЫГ НБ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НБ СОХЛОВ гэгч болох вий дээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй