“Rosneft”-ийн салбар нэгжийн 20 хувийг “Beijing Enterprises Group”-т худалдах гэрээг батлав
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амралтын өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа. Тэрбээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсан бөгөөд хоёр тал 50 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Ялангуяа ОХУ-ын Төрийн мэдлийн газрын тосны компани “Rosneft”-ийн хувийг БНХАУ-ын талд худалдах хэлэлцээр олны анхаарлыг татлаа. Хоёр улсын тэргүүн нар “Rosneft”-ийн Верхнечонск дахь салбар нэгжийн 20 хувийг БНХАУ-ын “Beijing Enterprises Group”-т худалдах гэрээг баталсан байна. Уг салбар өдөрт 170 мянган баррель газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Мөн “ChemChina” корпорацид “Rosneft”-ийн нефть химийн комплексийн 40 хувийг худалдахаар тохиролцсон байна. Дээрх гэрээнд зааснаар ОХУ-ын талаас “ChemChina” корпорацид жилд 2.4 сая тонн газрын тос нийлүүлэх юм. Хоёр улс эрчим хүчний салбараас гадна тээврийн салбарт гэрээ баталсан байна. Гэрээний дагуу ОХУ-ын анхны хурдны галт тэрэгний төслийг 2016 оны сүүл гэхэд дуусгахаар тохирчээ. Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх есдүгээр сард Ханжоу хотод болох “Их 20”-ийн уулзалтад хүрэлцэн ирэхийг албан ёсоор урьсан байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй