"Спартак" балет эргэн ирлээ

Залуус


“Спартак” балет А.Хачатуряны алдарт бүтээл “Спартак” балетыг энэ сарын 27, 28-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглоно. XX зууны шилдэг балетын нэг гэж үздэг энэхүү бүтээл анх 1984 онд Монголын үзэгчдийн хүртээл болж байв. Уг балет 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдралын хэв маяг, зоригт эрийн манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан эмгэнэлт бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл юм. Мөн жүжигчдийн ур чадвар, туршлагыг ихээхэн шалгасан бүтээл гэдгээрээ онцлог. Энэ жилийн хувьд зөвхөн хоёр удаа тоглоно гэдгийг театрын ерөнхий балетмейстер Б.Жаргал онцоллоо. Тасалбарын үнэ 10-20 мянган төгрөг.


САНАЛ БОЛГОХ