“МАК"-ийн шинэ бондын “roadshow” дууслаа

Мэдээ

“Монголын алт” ХХК-ийн олон улсын зах зээлд гаргах шинэ бондын “roadshow” буюу хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх уулзалт, танилцуулга өнөөдрөөр дуусгавар болж байна. Тус компани нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын хоёрны өдрүүдэд Хонгконг, Сингапур, Лондон, Нью-Йоркт хөрөнгө оруулагчидтай уулзаж, шинээр гаргах үнэт цаасаа танилцуулж байгаа юм. Үнэт цаас гаргах ажлыг “JPMorgan” банк хариуцан ажиллаж байна. “МАК” ХХК-ийн гаргах ам.доллараар нэрлэгдсэн шинэ бонд нь таван жилийн хугацаатай, гэхдээ гурван жилийн хугацаанд буцаан худалдаж авахгүй байх нөхцөлтэй байна гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Үүнээс гадна олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг “Монголын алт” корпорацийн зээлжих зэрэглэлийг "ССС+" түвшинд тогтоохоор төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Энэхүү үнэлгээ нь удахгүй гаргах үнэт цаас болон өрийн бүтцээ шинэчлэх төлөвлөгөөн дээр нь үндэслэжээ. Хэдий тийм боловч эцсийн шийдвэр 200 сая ам.долларын бондын санхүүжилтийг амжилттай татаж чадах эсэхээс хамаарах юм. Ерөнхийдөө “Fitch”-ийн шинжээчид “Монголын алт” ХХК-ийн дунд хугацааны төлөвийг эерэгээр харж байгаа төдийгүй үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын зардлаа танаж чадна гэж тооцоолжээ.




САНАЛ БОЛГОХ