“SpaceX” компани "Falcon Heavy" пуужингаа амжилттай хөөргөв

Мэдээ

АНУ-ын “SpaceX” компани шинэ загварын "Falcon Heavy" пуужингаа амжилттай хөөргөлөө. Орон нутгийн цагаар 03 цаг 45 минутын орчимд "Cape Canaveral"-д байрлалтай нислэгийн төвөөс дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай пуужингаа хөөргөжээ. Ингэснээр тус компани хэрэглэгчийн хүрээгээ тэлж, хүн төрөлхтнийг сансарт хүргэх зорилтод нэг алхам ойртсоныг мэргэжилтнүүд онцолж байна. “Falcon Heavy” нь том хэмжээтэй төдийгүй, дахин ашиглах боломжтой юм байна. “SpaceX” компани үүгээрээ "Falcon 9" пуужингаас илүү хүчтэй, хүнд даалгавар биелүүлэх хүчин чадалтай пуужин бүтээхийг зорьжээ. “Falcon Heavy” пуужин тээвэрлэж явсан хиймэл жолоочтой “Tesla Roadster” загварын цахилгаан автомашинаа задгай сансарт гаргажээ. Энэхүү автомашиныг хиймэл хүн жолоодож байгаа хиймэл хүнийг “Starman” дууны нэрээр нэрлэсэн байна.



САНАЛ БОЛГОХ