"Лэндмн ББСБ” ХХК-д хувьцаа эзэмших боломжтой боллоо

Мэдээ

"Лэндмн ББСБ" ХХК Монголын хөрөнгийн биржид IPO гаргахаар боллоо. Компанийнхаа 25 хувийг олон нийтэд санал болгож, таван тэрбум төгрөг татан төвлөрүүлснээр компани санхүүгийн үйлчилгээгээ олон улсын зах зээлд тэлэхээр зорьж байгаа юм. Нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж байгаа "Лэндмн ББСБ" ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 800 сая ширхэг хувьцааг бүртгэхээр болсныг СЗХ мэдээллээ. Үүнээс 12.5 хувийг нь буюу 100 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгонo. Мөн 12.5 хувь буюу 100 сая ширхэг хувьцааг тодорхой стратегийн хөрөнгө оруулагчдад тус бүрийг нь 25 төгрөгөөр худалдахыг зөвшөөрчээ. Одоогоор Монголоос гадна Филиппин, Япон, Малайз зэрэг оронд үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм.

Энэ оноос Индонези улсын хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэнэ гэж "Лэндмн" мэдээлсэн. Тус компанийн толгой компани "Анд Глобал" нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас таван сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байгаа юм.



САНАЛ БОЛГОХ