МХБ: Хувьцааны төвлөрөл өнгөрсөн оноос 12.6 хувиар нэмэгдсэн

Мэдээ

Монголын Хөрөнгийн бирж болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй байгаа 313 хувьцаат компанийн 258 нь таваас дээш хувийн багцыг эзэмшиж байна. Энэ нь хувьцааны төвлөрөл өнгөрсөн оныхоос 12.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм. Тухайлбал, 2016 онд хувьцаагаа хуваах болсон “Сүү” компанийн 93.8 хувийг гурван томоохон хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа бол үлдсэн 6.2 орчим хувьцааг нь 1210 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа аж. Мөн 313 компанийн 34 нь Төрийн өндөр хувь хэмжээний эзэмшилтэй байгаагаас Монголын Хөрөнгийн биржийн болон бүх орон нутгийн дулааны цахилгаан станцуудын 100 хувийг Төр эзэмшиж байгаа юм. Хэдий тийм боловч Монголын Хөрөнгийн биржийн мэдээлснээр хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч дотоодын иргэд, аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж байгааг онцолж байв. 2018 оны эхний сард 4007 данс нээгдсэнээс 99.6 хувь нь дотоодын дотоодын иргэд, аж ахуйн нэгж байжээ. Мөн шинээр нээсэн дансны тоо энэ онд өмнөх оноос 2.8 дахин нэмэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ