Аз жаргалыг ДНБ-ий өсөлтөөр хэмжихгүй

Нийтлэлчийн булан

Улс төрчдийн ажлын үр дүнг иргэдийн аз жаргалаар хэмждэг болох уу

Дэлхийд хэн хамгийн хүчирхэг вэ. Эдийн засгийн өсөлт, геополитикийн хүч нөлөөгөөрөө АНУ бусад орнуудыг хошуучилдаг. Тус улсын Ерөнхийлөгч аливаа олон улсын хурал, чуулганд бусдаас илүү эрх ямба, хүндлэл хүртдэг. Тэгвэл АНУ-ын нэр хүнд, ДНБ-ий өсөлт жирийн америк иргэнийг аз жаргалтай амьдрахад нь шууд нөлөөлж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Энэ онд дэлхийн хамгийн аз жаргалтай орны иргэдээр америкчууд биш финландчууд тодорсон нь ДНБ, аз жаргал гэсэн хоёр ойлголт шууд хамааралгүйг илтгэж байх шиг. НҮБ 2012 оноос хойш дэлхийн улс орнуудын дунд судалгаа явуулж, Аз жаргалын индексээр эрэмбэлдэг болсон. Мөнгө бол аз жаргалын гол түлхүүр биш гэдгийг нотлох уг индекс жил ирэх тусам олны анхаарлыг татаж байгаа. Энэхүү индексийг тооцохдоо иргэдийн орлого, амьдрах хугацаа, нийгмийн халамж, эрх чөлөө, итгэл болон өгөөмөр зан гэсэн зургаан бүлэг үзүүлэлтээр хэмждэг. Сонирхолтой нь, 2018 оны байдлаар хамгийн аз жаргалтай 10 орны тоонд ДНБ, эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлдэг АНУ, Хятад, Япон, Энэтхэг зэрэг топ 10 орны нэг нь ч багтаж чадсангүй. Үүнээс үзэхэд ДНБ-ий улс орнуудыг эрэмбэлэх гол үзүүлэлт гэсэн байр суурь улам ганхаж байна. Аз жаргалыг эдийн засагтай холбож үзэх нь энэ салбарт шинэ ухагдахуун биш. Арав гаруй жилийн өмнөөс судлаачид аз жаргалын эдийн засаг гэсэн нэр томьёог дурдах болсон юм.

Харин энэ үгийг 2018 онд эдийн засагчид, судлаачдын амнаас илүү олон сонсох бололтой. Учир нь энэ оны Давосын чуулга уулзалтын үеэр эдийн засгийг ДНБ-ээр үнэлэх нь өрөөсгөл, нэг талыг барьсан хэрэг гэсэн шүүмжлэл газар авсан юм. Уг уулзалтын үеэр ДНБ-ийг Үндэсний нийт аз жаргал, Хүртээмжтэй хөгжлийн индекс гэсэн үзүүлэлтүүдээр орлож болох саналуудыг хэлэлцсэн. Учир нь ДНБ зөвхөн орлогыг хэмждэг. Тухайн орны нөөц баялаг, иргэддээ үзүүлж буй халамж, үйлчилгээг тооцдоггүй зэрэг олон сул талтай гэж шинжээчид үзэж буй. Аз жаргалын эдийн засгийг хувь хүний аз жаргал гэсэн ухагдахуунтай хольж болохгүй. Хувь хүн бол бие эрүүл, сэтгэл ханамжтай байвал аз жаргалтай байна гэж үздэг.

Аз жаргалын эдийн засгийг хувь хүний аз жаргалтай хольж болохгүй
Харин ард түмэн, олон нийт, нийгмийг хэрхэн аз жаргалтай байлгах нь үүнээс өөр ойлголт. Тухайн улсын эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, төр засагтаа итгэх итгэл хамгийн гол хэмжүүр нь болдог. Түүнчлэн тогтвортой ажлын байртай байх нь иргэд ирээдүйгээ төлөвлөж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, зорилгынхоо төлөө зүтгэх сэтгэл ханамж өгдөг. Харин авлига, орчны бохирдол, ажилгүйдэл зэрэг нь хүчийг нь сулруулж, сульдуулдаг гэж үздэг. ДНБ, эдийн засгийн өсөлтөөрөө цойлж буй Энэтхэг, БНХАУ- аар жишээ авъя. ДНБ- ий өсөлтөөр хоёрт бичигддэг БНХАУ аз ж а р г алын индекс ээр 86 дугаарт о р ж э э . Харин эдийн засгийн цар хүрээгээрээ гуравдугаарт о р д о г Энэтхэг улс уг индексээр х эмжихэд 133 дугаарт эрэмбэлэгдсэн. Тэгэхээр улс төрчид ДНБ- ий хэмжээг өсгөхийн төлөө хөөцөлдөх нь үр дүнгүй ажил болж байх шиг. Өмнө нь аз жаргалын эдийн засгийг хийсвэр, ДНБ-ийг илүү бодит хэмжүүр гэж үздэг байсан. Харин одоо уг хандлага эсрэгээрээ өөрчлөгдөж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, ОХУ- ын Ерөнхийлөгчийн сонгуулийг дурдаж болох юм. Улиран сонгогдсон Ерөнхийлөгч В.Путиныг төрийн эрх барьж байх үед амьдрал нь илүү сайжирсан гэж оросууд үзсэн. Бодит байдалд улстөрчид ДНБ-ээ өсгөснөөрөө нэр хүнд олж авдаггүйг ОХУ- ын Ерөнхийлөгчийн сүүлийн сонгууль ийнхүү батлан харуулав. Монгол Улсын эдийн засаг сэргэж байхад иргэдийн амьдрал яагаад өөдлөхгүй байна вэ гэж зарим хүн асуудгийг үүгээр тайлбарлаж болох юм. 2017 онд эдийн засаг өссөн ч, хүн амын гуравны нэг нь ядуучуудын ангилалд багтаж, ядуурлын хүрээ тэлсэн. Өнгөрсөн жилүүдэд ДНБ-ий хэмжээ ахисан ч эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар хүртээмж сайжраагүй, иргэдийн төр засагт итгэх итгэл нэмэгдээгүй билээ. 2018 оны байдлаар манай улс аз жаргалын индексээр 94 дүгээрт жагсаж байгаа юм. Хувь хүн аз жаргалтай байх нь мөнгөний хэмжээнээс шалтгаалдаг, үгүй эсэхэд хүмүүс янз бүрийн байр суурьтай байдаг. 

 Харин судлаач Даниед Канеман, Ангус Деатон нарын нэгэн с о н и р х о л т о й судалгаа хийжээ. Үүндээ хүний жилийн орлого 75 мянган ам.доллараас д а в а х а д тухайн хүн мөнгөнөөс с э т г э л х а н а м ж а в а х а а больдог г э ж дүгнэсэн б а й н а . Мөн хүн сэтгэл зүйн эмчилгээнд явах нь цалин нэмэгдэхээс 32 дахин аз жаргал мэдрүүлдэг гэсэн судалгаа ч байна. Үүн шиг улс орны өрсөлдөх чадварыг зөвхөн мөнгөн дүн, орлогоор хэмжих нь өрөөсгөл гэж үздэг аз жаргалын эдийн засаг улам хүчээ авч байна. Хэрэв аз жаргалын эдийн засгийг хэмждэг Хүртээмжтэй хөгжлийн индекс, Үндэсний нийт аз жаргал зэрэг үзүүлэлтүүд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрвөл Засгийн газрууд улс төрийн бодлогоо өөрчлөх зайлшгүй шаардлагатай болох нь.




САНАЛ БОЛГОХ