Орон нутгийн эсэргүүцэл хайгуулын ажлыг түгжиж байна

Байр суурь


    Сүүлийн жилүүдэд хувийн хэвшил хайгуулын ажилд орол­ цож эхэлснээр боловсон хүчний хомсдол геологийн салбарт бий болсон байна. геологи, уул уурхайн зөвлөгөөний “Чбнб” компанийн захирал г.Чинбат “геологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуульд техник геологийн түвшинд бус нарийн мэргэжлийн болон зураглалын чиглэлээр бэлдэж төгсгөх шаардлагатай” гэв. геологи, хайгуулын салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор ажлын байр хумигджээ. геологийн судалгааны салбар уул уурхайгаас 10-30 жилээр түрүүлж явах учиртай гэж үздэг. гэтэл энэ хоёр салбарын байр өөрчлөгдөж, оюутолгой, Цагаан суварга, тавантолгойн хэмжээний орд нээж илрүүлэхэд улам хүнд болж байна. ашигт малтмал, газрын тосны газ­ рын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар нийт 1745 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа аж. хувийн хөрөнгөөр гүйцэтгэж буй ашигт малтмалын хайгуулын ажил өнгөрсөн онд ялимгүй сэргэсэн байна. хайгуулын ажлын мөнгөн дүн 300 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэх аж. улсын нөөцийн санд өнгөрсөн онд мөнгөний 10 тонн, алтны 5.9 тонн, төмрийн хүдрийн 45.6 сая тонн, нүүрсний 3.5 тэрбум тонн нөөц хүлээн авчээ. тухайлбал, гянтболдын нөөц 3.8 мянган тонноор нэмэгдсэн байна. Эрдэс баялгийн нөөц тодорхой хувиар нэмэгдсэн ч хайгуулын ажлын гол саад нь орон нутгийн удирдлага, иргэдийн эсэргүүцэл болжээ. үүнээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд тухайн жилд гүйцэтгэхээр төлөвлөсөн хай­ гуулын ажил гацахад хүрчээ. орон нутгийн эсэргүүцлээс болж үйл ажиллагаа нь зогссон гэрээлэгч компаниудын тоо ч өсөх төлөвтэй байна. Энэ нь Монголын геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийх гаднын хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болжээ. тэрчлэн ашигт малтмалын тусгай зөв­ шөөрөл эзэмшигчийн эрхийг энэ удаагийн чуулган хөндсөн юм. Чуулга уулзалтыг уул уурхай хүнд, үйлдвэрийн яам, ашигт малтмал, газрын тосны газар, Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгойн хэмжээний орд илрүүлэхэд улам хүнд болж байна Орон нутгийн эсэргүүцэл хайгуулын ажлыг түгжиж байна Монголын үйлдвэрлэлийн гео­ логчдийн холбоо хамтран зохион байгуулж байна. өнөөдөр тус чуулганаар одоо хэрэгжиж буй геологи, хайгуулын төс­ лүүдийн явцыг танилцуулах юм. тухайлбал, Зөөвч овооны ураны ордын нөөц болон олон овоотын бүсийн алтны ордуудын хүдэр­ жилтийн онцлог, нарийн сухайтын нүүрстэй хотгорын хайгуулын үр дүн үүнд багтжээ.

5.4 тэрбум ам.долларын төсөл танилцууллаа

    “Монголын геологи, хай­ гуул-2018” чуулга уулзалттай зэрэгцээд энэ өдөр төрийн ордонд “Эрдэс баялаг-Уул уурхай-2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо. Монгол улсын ДНБ-ий 22 хувь, экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувийг бүрдүүлэх тус салбарт хэрэгжиж буй төслийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгч, хөдлөх боломжтой төслүү­ дэд хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгааг дуулгасан юм. уул уурхайн салбар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64 хувь, улсын төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлж буй. тЭЗү бэлэн болчихсон, хөрөнгө оруулалтын дүн нь тодорхой аж үйлдвэрийн дөрвөн төслийн нэг нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр. уг төсөлд 1.5-2.1 тэрбум ам.доллар шаардлагатай байна. хэрэгжүүлэх хугацаа нь нэг жилээр хоцорч яваа төслийн бүтээн байгуулалт дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх юм. Мөн хөрөнгө оруулагчдад уул уурхай, металлургийн цогцолбор төслийг санал болголоо. ойролцоогоор 700 уул уурхайн салбар Мон­голын эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх гол эх сурвалж нь болж бай­ на. үндэсний хэмжээний томоохон тоглогчид энэ тал­ барт олширч, төрийн өмчит компаниуд давамгайлж буй. тус чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” ком­ панийн гүйцэтгэх захирал Ц.түмэнцогт компанийнхаа ирээдүйн хөгжлийн зураглалаа ил болгосон юм. аж үйлдвэрийн салбарын уул уурхайн орлогын сая ам.долларын хөрөнгө оруулалтын дүнд бий болох энэхүү төслийг дархан-Уул аймаг байгуулахаар төлөвлөжээ. хоёр үе шаттай хэрэгжих төслийн бүтээн байгуулалт 2025 он хүртэл үргэлжлэх юм.

    Чуулга уулзалтад оролцсон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, хөрөнгө оруу­ лагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга г.Занданшатар “Монгол улсын Засгийн газар бизнесийн таатай, тогтвортой орчин бүрдүү­ лэхийн төлөө ажиллаж байна. хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахаар хөрөнгө оруу­ лагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулсан. тус зөвлөл нь хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд хуулийн хүрээнд тогтвортой хамтарч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гомдол, мэдээллийг хүлээн авч шийд­ вэрлэх чиглэлд ажиллаж байна” хэмээн онцоллоо. өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсөж, хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ өсөлтөд эрдэс баялаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ихээхэн жин дарж байгаа юм. “Эрдэс баялаг-Уул уурхай-2018” чуулга уулзалт өнөөдөр үргэлжилнэ. хөрөнгө оруулагчдад хандсан энэхүү чуулганаар уул уурхайн салбарын ойрын зорилтыг танилцуулсан юм. салбарын сайдын хэлснээр, геологийн зураглалын ажлыг эрчимжүүлж, нийт нутаг дэвсгэрийн 45 хувьд хүргэхээр төлөвлөжээ. 20 хувийг “Эрдэнэс Монгол” бүрдүүлж байна. Энэ оны хувьд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, дотоодын болон олон улсын зах зээлд IPO гаргахаар зэхэж байна. “Эрдэнэс тавантолгой” компани энэ онд 300 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бөгөөд хөгжлийн банкинд төлөх учиртай үлдсэн 50 сая ам.долларыг удахгүй барагдуулна гэж чуулганы индрээс хэллээ. нүүрсний үнэ тогтвортой байгаа нь компанийн санхүүгийн үзүүлэлт сайжрах эхлэл болжээ. хөрөнгийн зах зээлд гарахаар зэхэж буй тус компанийн хувьд засаглалаа сайжруулах шаардлагатай тулгарч байна.



САНАЛ БОЛГОХ