Залууст ширүүн, нялхаст маш ширүүн жил болох нигууртай

Байр суурь


XVII Жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн үр “Урвуулагч” хэмээх “Шороон гахай” жилд дайсны хямрал болж, хүмүүс айж хөнөөгдөх аюултай тул сэрэмжтэй байхыг анхаарвал зохилтой гэжээ.

XVII ЖАРНЫ "УРВУУЛАГЧ" ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН ЗУРХАЙ

БИЛГИЙН ТООЛЛЫН ЗУРХАЙН ХЭМНЭЛИЙГ ТООЦООЛОН ГАРГАСАН МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙД

УРВАСАН ЖИЛИЙН ҮР ТҮҮНИЙ ЗАСАЛ

Тухайн жилтэнд тодорхой нөлөөллийг үзүүлж байгаа жилийг "Урвасан жил" гэнэ. Хулгана, бар, луу, морь, бич, нохойг хатуу буюу эр жил. Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахайг зөөлөн буюу эм жил гэнэ.

ЭР ЖИЛТЭЙ ХҮНИЙ "УРВАСАН ЖИЛ"

-нохой гарвал- Огторгуйн

-гахай гарвал- Газрын

-хулгана гарвал- Яс тасрахын

-тахиа гарвал- Хагацлын

-үхэр гарвал- Үгүйрлийн

-бар гарвал- Олзны үүд

ЭМ ЖИЛТЭЙ ХҮНИЙ "УРВАСАН ЖИЛ"

-луу гарвал- Огторгуйн

-могой гарвал- Газрын

-морь гарвал- Яс тасрахын

-бич гарвал- Хагацлын

-хонь гарвал- Үгүйрлийн

-туулай гарвал- Олзны үүд тус тус нээгдэнэ.

ОЛЗНЫ ҮҮД НЭЭГДСЭН ЖИЛТЭЙ ХҮМҮҮС


ХАГАЦЛЫН ҮҮД НЭЭГДСЭН ХҮМҮҮС


ГАЗРЫН ҮҮД НЭЭГДСЭН ЖИЛТЭЙ ХҮМҮҮС


ҮГҮЙРЛИЙН ҮҮД НЭЭГДСЭН ЖИЛТЭЙ ХҮМҮҮС


Шороон үхрийн шинж

"Шороон үхэр"-ийг шороон гахай жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон дүрсэлбэл:

Үхэр нь: шар толгойтой, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр нь цагаан, ногоон ходоодтой, цагаан омруу бүхий хөх зүсмийн, амаа ангайж сүүлээ шарвасан.

Үхэр хариулаач нь: цагаан нүүртэй, улаан дээлэн дээр хөх бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ өмнүүр унжуулсан, зүүн гутлаа өмсөөд баруун гутлаа зүүн талын бүсэндээ хавчуулсан, олсон шилбүүр барьсан өвгөн үхрийнхээ зүүн талд алхаж явна.

ДЭЭРХ ЗУРАГЛАЛААС ЖИЛИЙН БАЙЦЫГ АЖИГЛАВАЛ

Өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн байна. Хур элбэг, хүйтэн бөгөөд бадган өвчин гарна. Жилийн дунд үеэр хур тунадас элбэг, сүүлээр мөндөр буух магадлалтай. Их хүмүүн амгалан тайван. Улс орон ерөнхийдөө хямралтай, энгийн ардад айх мэгдэх явдал гарна. Төрийн хууль цааз чангарна. Мал адгууст муу.
САНАЛ БОЛГОХ