Гамшигтай тэмцэхийн тулд "Гамшиг" үүсгэж байна

UB Info

Өнөөдөр Улаанбаатар хотод 16:00 цагт зарлан мэдээллийн дуут дохио дуугарч, газар хөдлөлтийн үеийн дадлага сургуулилт эхлэв. Энэ үеэр бүх замын хөдөлгөөнийг хааж хэвийн нэгэн ажлын өдрийг гацаанд оруулав. Түгжрэлээ дийлэхгүй цагтай уралдан гүйлддэг бидэнд ямар нэгэн үйл явдал болох бүрд “ЗАМ ХААХ” байхдаа гэдэг траума бараг үүсэж байна.

Гамшгийн сургуулилт хэрэгтэй нь үнэн хэдий ч бид угаасаа л гамшгийн хотод арай хийн амь зогоож байгаа иргэд. Түгжрэл, тоосжилт, стресс, орчны бохирдол гээд Улаанбаатар хотын гамшгийг тоочоод баршгүй. Үүн дээр нэмээд зам хаах гэдэг энэ учир битүүлэг зүйлийг яг яагаад тогтмол хийж иргэдээ стресстүүлж ажил албыг нь бардаг юм бэ? Эсвэл олон хүнд нөлөөлж сүржин болгохын тулд уу?

- Бид өдөрт дунджаар 2.5 цаг
- Жилд 34 өдөр
- Амьдралынхаа дор хаяж 5 жилийг хайрт Улаанбаатар хотынхоо түгжрэл дунд өнгөрөөдөг гэсэн судалгаа байдаг. Үүн дээр нэмээд эдийн засгийн хувьд тооцвол, суудлын 200 мянган автомашин өдөрт 265 сая төгрөг, жилд 53 тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэдэг.

Иймээс үлдсэн амьдралын минь хэдэн минут, халаасанд байгаа хэдэн бор төгрөгийг “ЗАМ ХААХ” гэдэг утгагүй шийдвэрт битгий үрээч. ГУЙЯ.

САНАЛ БОЛГОХ