Элон Маск, Марк Зукерберг нар ЗОДОЛДОНО

UB Info

Технологийн салбарын тэрбумтнууд болох Tesla, Twitter-ын эзэн Элон Маск, Facebook Meta-ын эзэн Марк Зукерберг хоёрын тулаанд хэн ялах вэ? Гэхдээ энэ тулаан технологийн биш бодит тулаан байх бололтой.

Эхлэл нь юу байв?

Энэ цуурхал анх Элон Маск өөрийн Twitter хуудастаа “хэрэв тэр зөвшөөрвөл ринг дээр тулалдахад бэлэн” гэсэн егөөтэй жиргээнээс эхэлсэн юм. Үүнийг харсан хүмүүс эхэндээ энэ жиргээг Элон Маскын ээлжит нэгэн тоглоом шоглоом гэж бодож байсан ч Марк Зукерберг Элон Маскын Twitter жиргээг скрийн шот хийж Instagram-даа “байршлаа илгээ” гэж бичиж нийтэлснээс хойш бодит болоод байна.

Тулааны ард юу байгаа вэ?

Instagram-н Twitter-тэй өрсөлдөхүйц шинэ хувилбар гарна гэсэн цуу яриа саяхнаас гараад байгаа. Тус апп-ийн нэрийг зарлаагүй хэдий Project 92 гэж нэрлээд буй. Instagram тус апп-ийг энэ зун хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Project 92-н хувьд хэрэглэгчдийн баазаа аль хэдийн босгосон буюу Instagram хэрэглэгчдийг өөрийн хаягаар дамжин шууд орох боломжийг бүрдүүлжээ.

Тэгэхээр энэ мэдээж Элон Маскын бухимдлыг төрүүлэх нь тодорхой. Хүмүүс Twitter-д биш Instagram-н шинэ хувилбар дээр жиргэдэг болох нь…

Рингэн дээр

Ямартай ч энэ зууны хамгийн дуулиантай тулаан болох байршил тодорхой болсон. Элон Маск Марк Зукербергэд өгсөн хариундаа “Vegas Octagon” гэж бичсэн. Энэ бол Лас Вегас хотод байдаг Apex arena-ын холимог тулааны ринг. Рингэн дээр Зукерберг илүүрхэх магадлалтай тэрээр сүүлийн үед спортоор идэвхтэй хичээллэж жиу-жицүгийн анхны тэмцээндээ оролцож, алт, мөнгөн медаль хүртээд байгаа. Харин Элон Маск өрсөлдөгчөөсөө биеэр том боловч хүүхдүүдээ тэврэх, тэднийг агаарт шидэж тоглохоос өөрөөр дасгал хөдөлгөөн бараг хийж үзээгүй гэдгээ хэлээд байна. Бид  хүлээх л үлдлээ.

САНАЛ БОЛГОХ