Хүүхнүүдийн орон

UB Info

Гурван сарын 18-ны өглөө яагаачгүй эрт сэрэв. Гэтэл эхнэр дэргэд алга. Орой хамт унтсан билүү яалаа. Шөнө юу боллоо. Эрт босож дээ. Гоё хоол хийхээр өндийждээ. Аргагүй дээ өглөө эрт эхэлж байж л өдөр амжина шүү дээ манай хүний хоол. Мантуун буузны гурил нь тун чиг тайван хөөнө. Төмс арилгаж байгаа залбирч байгаа мэт л харагддагсан. Өөдөөс ирж яваа нь хайрын дууны клипний удаашруулчихсан хэсэг мэт. Ер нь надаа сайн майн гэдгээ одоо хүртэл хэлээгүй явааш дээ. Хэзээ хэлэх юм бүү мэд.

Ямар хоол бэлдэж байгаа бол хэмээн орондоо жаал бодов. Хэдхэн хоногийн өмнө мартын наймнаар миний хийж өгсөн хоолны гэхрэлт нь дуусаагүй шахуу байгаа үе шүү дээ. Сэтгэл дагаад ч тэр үү гал тогооноос янз бүрийн үнэр гарах шиг.

Өвөө маань Халх голд байлдаж явсан нтрээ хөөгөөд бодвол цэргийн баярыг хүндэтгээд тэмдэглэчхэд ер гэмгүй.

Хүүхдүүдийн гутал хувцас туучсаар гал тогооруу орлоо. Хэн ч алга. Өчигдөр оройны цуйвангийн үлдэгдэл хуруугаараа түүж идэв. Эхнэр дэлгүүр явсан байх нь. Одонтой ээжүүдийн группээс янз янзын юм судлаад байсан. Пиав миав янз бүрийн юм авчирж намайг баярлуулахаар гарснаас зайлахгүй. Хаалга дуугараад хашир орж ирж байна. Хоёр тор юм барьжээ. Пивоны бөөр торны цаанаас нэвт харагдаж байна. Хүний хань юм байгаамшдээ. Короногийн хориод сар гаруй айлын эхнэрийн үүрэг гүйцэтгэж байгаа эр хүн ш дээ би. Болоо ш дээ ухааны юм бодогдов.

Торлуу нь нүд салгалгүй гүйж очоод хөргөгчрүү зүглэсэн чинь ханиа ванны өрөөнд оруул гэж байна. Хүүхдүүдээс нуух юм байгаан байхдаа. Ванны өрөөний хаалгаа түгжээд задлалаа. Үхсэн баас. Машинаас хүүхдүүдийн хувцас цуглуулаад орж иржээ. Тэр пиавны шилтэй нь хүнээс авсан цэнхэр свээрт санж. Гар ариутгах юм гэнэ.

Дурамжхан гараад ирэхэд өнөөдөр хэдэн билээ гэж байна. Арван найман ш дээ.

Аан гэснээ миний карт аваад өг гарлаа гэж байна. За одоо баталгаатай дэлгүүр явлаа. Хоёр цаг гаран эхнэр сураггүй.

Арай нэр хүндтэй дэлгүүрлүү явж чамин юм цуглуулах гэж байгаа юм байхдаа. Залгалаа. Ажил дээрээ байна удахгүй очно гэж байна.

За энэ худлаа боллоо. Өөр гарах арга тооцоолов. Тэр хооронд фэйсийн чаатаар нэг гүрүүвт нэмэгдчихэж. Тэнгэрлэг эрчүүд гэнэ үү. Га найз тэр гүрүүпийг нээж.

Хиамар нь хайчихав гээд Тэнгэрлэг эрчүүд гэж нэрийдсэн гэнэ.

Жама "за яах гэж байна" гээд л эхний асуултыг асуулаа. Аамк яасан ч яадын гэсэн эрс шулуун хариулт өгөв. Нок шилтэй коньякны зураг оруулсан нь өдөөн хатгалга гэлтэй. Гүрүүпийн админ Га "цөмөөрөнд нь эр цэргийн баярын мэнд" гэлээ. Тэр өгүүлбэр 7 секундын дотор арван лайк авав. Лайкын ирц 100 хувь.

Хэдүүлээ сар шахуу карентийлагдлаа. Гэртээ гулууз шиг хэвтээд гуч хонолоо. Бид ямар нөөцийн мах уу?

Уулзалдах цаг болсон. Орой гэр бүлийн праграамтай хүн байна уу? гэхэд үгүй гэцгээлээ. За хаана уулзалдах уу? Бүгд хариулт байдаггүй. Бааранд орох, нэгнийдээ очиж болохгүй гэдэг дээр санал нэг. Яг хаана уулзахаа шийдэж чадахгүй хэсэг тээнэгэлзэв. Га манай ажил ирцгээж болно гэхэд бүгд ок.

Орой гарах болсон тул ахуйн чанартай ганц хоёр юм амжуулаадхая гэцгээв. Манай эрчүүд эхнэртээ долигонох компанит ажил хийж байгаа нь илт. Нэг гарсных визний нөхөцлөө сайжруулчих санаатай. Би нөгөө өглөө авчирсан хувцсыг угааж, хүүхдүүдэд бантан найруулж өгөв.

Чаат дон дон. Га ирж байна уу гэж бичлээ. Гурав нь очиж байна аа гэсэн чат явуулжээ. Мөнхөө видео коллоор залгаж байна. Эхнэрийнхээ хажууд байгаа нь илт. Цаадуул чинь уулзаж байна. Хоёулаа очихгүй байх муухай ч юм даа. Харин тийм ээ тоогүй. Хальт шүргээд гарах уу яах уу. Цаана нь хэн нэгэн бидний яриаг анхааралтай сонсож буй бололтой нам гүм. Тун дургүй гарч байгаа сэтгэгдлийг Мөнхөөгийн эхнэрт үлдээв.

Бид хоёрыг очиход манай хэдийн найр эхэлжээ. Оронгуут Га саниталаар гар ариутгаж байна. Хавьтал нтр хэрүү, эрсдэлтэй газраар явсан уу ч гэх шиг. Асуумж бөглүүлэх нь пийтко чинь. Гаалиар орж байгаа мэт санагдав.

Нок аль хэдийн Мөнхөө бид хоёрын нэртэй аягыг гарт бариулав. Халдвар хамгааллын дэглэмээ яс барьна шүү гэнэ. Та багштан, Жама, Аамк нар мушилзаад л. Чи муу бартаг гар юун эрт хавар намрын хувцсандаа оров ч гэж байх шиг. Хуушуур захиалж идсэн бололтой эржгэр зах нь ууттай хэвтэнэ. Чанартай байрын хүрэн өнгөтөнгүүд хоёр гурав. Мөнхөө бид хоёр ороод 10 минут болоход нөгөө таван баачкааг гүйцэж очжээ.

Баахан хөзөрдөв. Муу, сайн ч эр цэргийн баярын өдөр бидэнрүү залгах эхнэрүүд яав аа. Нийтийн гүрүүп дээр ганц нэг нь ёс төдий сураг тавьж. Манай “хар юм” харагдана уу? гэсэн байв. Өө за за.

Одоо биднийг тээр тэнд хэвтэж байгаа юу нь мэдэгдэхгүй хар юмтай зүйрлэж байна ш дээ гээд л. Ер нь Га тэр хаалганы цаана хэвтэж байгаа хар юм юу вэ? Шалны алчуур л байна ш дээ. Гү тээр.

RESPECT алга байна ш дээ. Яагаад 18-нд бидэнд сэтгэл гаргахгүй байгаа юм бэ? Мартын 8-нд биднийг яаж сэгсэрдэг билээ. Хүлээлт үүсгэчхээд зүгээр байхаар жирийн өдрийн наастар унаад байна ш дээ. Сайхан хоол хийгээд хүлээж байгаа эхнэр яг одоо байна уу? Өө яаж байдын? Тийм эхнэр асар ховордсон. Үнэн үнэн. Бид хямдхан ш дээ. Мянгын хуушуур, найман мянгын цуйвангаас цаашгүй ш дээ. Зүгээр махыг нь ахиухан хийхэд л бид хага ш дээ.

Хөөш. Бид юу яриад байна аа? ***да сар гэрт байсан чинь бяднуус хүүхнүүд болчихсон юм биш үү? хов яриад л. Энх тунх цагт бөх, бизнес, сонгууль,улс төр ярьдаг байсан биз дээ бид. За ингэж доошоо орохгүй шүү.

За гараад яахын. Буудал авъя. Сайхан хөзөр тоглож хоноё. Нэхх ууж идэхгүй. Удаан уулзаагүй сайхан байна. Буудалд орлоо. Зарим эхнэрүүд залгаж байна. Хаана байна гэх юм бэ гээд л утсаа базаад асууж байна. Га –гийн ажил дээр гээчээ гээд л дохиж зангадах. Зүгээр буудалд ороод наадаж чадахгүй болтлоо эрх чөлөөгүй болжээ бид. Хэн нэгний утас дугархаар бүгд нам гүм болно. Ингэж айдас хүйдэстэй наргина гэж байх уу?

Тоглож наадсаар бид шөнийн гурваас дөрвөн цагийн орчимд гэр гэртээ харьцгаасан байдаг юм.

Гэрийнхээ хаалгыг асар их гэм нүгэл хийчихсэн мэт тогшино. Босс хаалгаа тайлчхаад хар цагаан чимээгүй цаашаа эргэвэл хамгийн бага шийтгэл. Уурлаж уцаарлах гэх мэт сэтгэлзүйн дарамтын дээд хязгаарыг бид таашгүй.

Жишээлбэл хэд хоног үг дугарахгүй байх, хоол унд дөхүүлэхгүй байх, эсвэл огт дургүй хоолнуудыг дараалан хийх, өөрөө сураггүй оройтох, асуултад товч хариулах, хувцас хунар хиртэй нь орхих, удирдлага огцом булааж авах гэх мэт ял эдлүүлнэ. Цаашлаад сэтгэл ухах, утас ухах, данс ухах, ээжид ховлох зэрэг асар хүнд эрүү шүүлтүүдийг тулгана. Хамт наргисан хүмүүсрүү нь ярьж хэрэлдэх гэж хамгийн хүнд зүйл анги байна. Айдаа мөн хэцүү дээ. Эхнэрээсээ айгаад эрүүл болохыг хүсдэггүй хүн ч бий.

Эхнэрүүдийн хэлдэг гурван тэнэг үг өгүүлбэр байдаг.

1.Чиний амруу цутгаа юу?

Юу гэж амруу цутгах билээ дээ. Хэм хэмжээнээсээ хэтрүүлдэггүй наргидаг, найз нөхөд эр хүн гэж байгаа. Манай дэлхийн ихэнх эрчүүд пиавчин ш дээ. Амьдралаа үрэн таран хийж байгаа гаруудтай бол өөр.

2. Гү чи тийм л юм бол тийм сайхан хүнтэйгээ суухгүй яасан юм бэ?

Хааяа эхнэрт чи тэгэхгүй яасан юм нтр гээд санал зөрөлдөхөөр өөдөөс дээрхийг хэлдэг. Бүхэл бүтэн тав зургаан хүүхэд гаргаад энэ хүртэл амьдарсны дараа яаж байгаа юм бэ намайг. Тэгээд л ухраагаад зохицуулчих амьдрал уу.

3. Хүүхдүүдийг чинь гаргаж өглөө болоо мэд үү!!!

Гү одоо юу гэсэн үг юм бэ? Хоёр талаас сэтгэл нийлээд, цээж нийлээд, хадмын хажуу өрөөнд авиа гаргахгүй гэж хөнжлөө шүдээрээ зуун байж анхны хүүгээ олоо биз дээ. Тусдаа гарсны дараа ёстой нөгөө оо маая гоод, ээжээ, юу юу ч билээ нтр гэж байж хоёулаа бусад хүүхдүүдээ олоо биз дээ. Одоо тэгээд зөвхөн миний хүүхдүүд юм уу? Нөхрийн жаргал гэдэг чинь эхнэр хүүхэд төрүүлж өгөөд л болчих юм уу? Бид чинь хүн ш дээ хөөрхий ! Хүн байхгүй юу.

Эхнэрүүдийн дээрх гурван асуултад эрчүүд бид насаараа хариулж чаддаггүй юм билээ.

Бид шинэ жилээр эхнэртээ, гэр бүлдээ бэлэг өгөх үүрэгтэй, бид цагаан сараар хамаатнуудад бэлэг өгөх санхүүжилт гаргах үүрэгтэй. Бид 6 сарын 1нд эхнэр хүүхдүүдээ баярлуулах үүрэгтэй. Бид валентинаар эмэгтэйдээ бэлэг өгөх ёсгүй ч бэлэг өгөх үүрэгтэй. Бид мартын наймнаар эхнэр, охидоо баярлуулах үүрэгтэй. Зөв буруу нь хамаагүй муудалцсан л бол бид эхнэрээсээ уучлалт гуйх үүрэгтэй. Бид ер нь эмэгтэй хүнийг хүндлэх үүрэгтэй. Жирийн өдрүүдэд ч бид эхнэрүүдээ баярлуулах үүрэгтэй. Эрчүүд бид сайхан амьдаръя гэвэл дээрх бүгдийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй.

Би гуравхан гаагаатай, эхнэр гучин гурван гаагаатай. Эхнэр хоёр шуудай гуталтай би хоёр ширхэг гуталтай /зүүн баруун хөлний/. Эхнэр ухаалаг утастай, би ухаан муутай утастай.

Эхнэр баахан энгэсэг, тос, будаж шунхдах юмтай бол надад шүдний сойз, сахлын машинаас өөр юм байхгүй.

Эхнэр шкаф дүүрэн хувцастай би ганц тор хувцастай. Эхнэрт өмсөх юм олдохгүй, надад өмсцөн байхад угаах хувцас олдохгүй.

Эрчүүд бид хоолонд орлоо, сэгсийсэн цуйван идлээ, таван мянга. Эхнэрүүд хоолонд орлоо есөн шидийн салаат, зууш, кофе ундаа, стэйк, зооглолоо тавин мянга.

Эрчүүд бид шоудлаа, өрөөндөө ганц юм тойрууллаа, муудлаа, харьлаа, эрүүний шөлөө уугаад унтлаа арван мянга.

Эхнэрүүд шоудлаа бааранд орлоо, караокээдлаа, баахан вино дарс, коктэйл уулаа тавин мянга.

Эрчүүд бид үсчинд орлоо араас нь жаахан шулууллаа таван мянга. Хүүхнүүд үсчинд орлоо иж бүрэн үйлчилгээ авлаа тавин мянга.

Эрчүүд эмнэлэгт очлоо элэг, түрүү булчирхайн шинжилгээ өглөө арван мянга. Хүүхнүүд эмнэлэгт очлоо, бөөр давсаг, сав суулга, өндгөвч өглөө зуун мянга.

Эрчүүдийн гэдэс өвдлөө мезомфорт уулаа маргааш нь зүв зүгээр. Эхнэрийн гэдэс өвдлөө маргааш эмнэлэг домлого гэх мэт.

Яадын би олон жилийн өмнө 3хан гаагаагаа бичсэн юм. Үнэн юм чинь!

ДЭМБ-аас хоёроос дээш хүн цуглаж болохгүй гэсэн тул эхнэрээс тусдаа унтаж байгаа. Тэгээд ийм зоригтой бичиж байгаа юм үхсс!!!

Эх сурвалж: Шагж Гэлэн

САНАЛ БОЛГОХ